2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Унаач хүүхдүүдийг стандарт хувцсаар хангана

Унаач хүүхдүүдийг стандарт хувцсаар хангана

Нийтлэлийн төрөл: Спорт

3000 хурдан морь уралдаж, 10 мянган морьтны их жагсаал өчигдөр, өнөөдөр болж байна. Энэхүү их жагсаал Монгол улсад "Адууны яам” үүсэн байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд Гиннесийн дээд амжилтыг тогтоох зорилгоор зохион байгуулагдаж байгаа ажээ.

"Монгол морь-3000” дэлхийн дээд амжилт тогтоох Монголын үндэсний хурдан морины уралдаан, 10 мянган морьтны их жагсаалд Монголын морин спорт, уяачдын холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо сойхоор оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.  Уг жагсаалд хүний эрхийн үндэсний комисс унаач хүүхдүүдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангахаар хамтран ажиллах юм байна. Ихэнх наадмуудад ойролцоогоор 200-400 унаач хүүхэд уралдаанд оролцдог бол энэ удаад 300-700 хүүхэд оролцох бөгөөд үлдсэн 2300-2700 унаач нь насанд хүрэгчид байх юм.  Түүнчлэн унаач хүүхдүүдийг стандарт шаардлага хангасан хамгаалалтын малгай, дөрөө, өвдгөвч зэргээр хангахаар болсон байна. Өмнө нь хэрвээ хүүхэд унаж явсан морьноосоо тодорхой шалтгаанаас унаж бэртсэн тохиолдолд хариуцсан байгууллага мөнгөн торгууль хүлээдэг байсан. Харин энэ жил тухайн дүрэм журмын хувьд өөрчлөлт орсон билээ. Уг өөрчлөлтөд тухайн мориноос унасан хүүхдийн хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болж хуулиар шийдүүлэх болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn