2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » “Хаан хүнс” компани МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдэд талархал дэвшүүллээ

“Хаан хүнс” компани МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдэд талархал дэвшүүллээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

Үндэсний үйлдвэрлэгч "ХААН ХҮНС" ХХК гадаадад бүтээгдэхүүнээ экспортлох болсонтой холбогдуулан МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдэд талархал бичиг хүргүүлсэн байна. Энэхүү талархалын бичигт :


“Хаан хүнс” компани монгол малын махаар хийсэн хөлдөөсөн бууз, баншаа БНХАУ-д экспортлох болж экспортын гэрчилгээгээ албан ёсоор хүлээн авлаа. 2011 оноос хойш эхэлсэн энэ төслийг анхнаас нь дэмжин бизнес эрхлэгчдийн найдвартай ар тал нь болж, байнгын, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархаж байна" хэмээн тус компанийн ерөнхий захирал илэрхийлжээ.


“Хаан хүнс” компани бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлосноор манай улсын органик хүнсний чанарыг баталгаажуулж, бүс нутгийн экспорт, импортод бодитой хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа ч тэмдэглэсэн байна.

 

Сүүлийн үед иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байсан төрийн албаны хүнд суртал, үйлчилгээтэй холбоотой элдэв асуудлуудыг Ш.Раднаасэд зэрэг дарга нарын чадварлаг удирдлагууд зөв оночтой шийдэж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирсэний нэгэн баталгаа нь өнөөдрийн энэ үйл явдал байлаа.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.