2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Баярыг АТГ-аас шалгаагүй гэв

С.Баярыг АТГ-аас шалгаагүй гэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter


УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой асуудлаар АТГ-т мэдүүлэг өгсөн талаараа өчигдөр өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн. Тэрбээр “АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө” хэмээн бичсэн байсан билээ.

Тэгвэл АТГ-аас С.Баярыг шалгаагүй гэж мэдэгдлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс болон Хяналт шалгалтын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд бүгд С.Баярыг шалгаагүй гэсэн тайлбарыг хийж байна. Мөн тэд Г.Уянга гишүүнийг яагаад тэгэж бичсэнийг мэдэхгүй гэв. Харин Г. Уянга гишүүн энэ талаар тайлбар хийхээс татгалзаж байгаа юм.  Тэгэхээр Г.Уянга болоод АТГ-ын хоёрын хэн нь худал яриад байна гэдэг асуудал олны анхаарлыг татаад байна.

Г.Уянга гишүүний хувьд С.Баярыг анхны эхнэр болон охид, одоогийн найз охинынхоо нэр дээр Америкт тансаг хаусууд авч өгсөн. Цаашлаад энэ нь мөнгө угаасан хэрэгтэй холбогдож магадгүй гэсэн зүйлийг тодорхой баримтуудын хамтаар дэлгэсэн билээ.

Харин С.Баяр “Надад долоон байшин байхгүй. Нэр төрд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн. Цаашлаад “Дахин энэ асуудлаар оролдвол би зүгээр байхгүй шүү. Одоо Оюутолгойтой холбоотой асуудлыг шалгуулж нэг мөр болгоно” гэсэн утга бүхий зүйлийг ярьсан билээ.

Мөн С.Баяр УИХ-ын гишүүн Г.Уянгыг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгсөн талаар зарим эх сурвалжууд дурдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.