2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Золжаргал тэргүүтэй Монгол Банк авилгад өртөх магадлал хамгийн өндөр байна

Н.Золжаргал тэргүүтэй Монгол Банк авилгад өртөх магадлал хамгийн өндөр байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Н.Золжаргал тэргүүтэй Монгол Банк авилгад өртөх магадлал хамгийн өндөр байна

 

Авлигатай тэмцэх газар ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулав. Хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг оролцож, тус газраас 2015 оны нэгдүгээр улиралд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Төрийн нийт 121 байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Авлигатай тэмцэх ажил бол ганц АТГ-ын үүрэг биш. Энэ бол төрийн байгууллагуудын удирдлагын, төрийн албан хаагчдын авлигын эсрэг хүсэл зориг байх ёстой. Хамтын хүч чармайлт, оролцоо байх ёстой. Үүнийг одоогийн байдлаар хэмжих шалгуур нь төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө юм. Бид төлөвлөгөөг батлуулчихаад орхидоггүй, араас нь заавал үр дүн, тайлан нэхдэг. Энэ ажил маань нэлээд тогтолцооны шинжтэй болж төлөвшчихсөн. Төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах бас тодорхой механизм байгаа. Хөндлөнгийн шинжээчдээр, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулж, тухайн төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийлгэдэг. Нэлээд бодитой, цаашид үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж болох үнэлгээ гардаг. Он гарсаар өнөөг хүртэлх хугацаанд АТГ нийслэлийн зарим дүүргүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж ажилласан. Ингэж ажиллах явцад хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрээр ой тэмдэглэх хүрээнд иргэд, байгууллагаас хандив хүлээн авах журам баталсан байсныг хянаж үзээд хүчингүй болгуулсан. Өөр бусад зөрчлийн асуудлаар АТГ-ын албан ёсны цахим хуудас АТГ.мон-д холбогдох мэдээллийг байршуулсан байгаа”-г мэдээлэв.

 

Н.Золжаргал тэргүүтэй Монгол Банк авилгад өртөх магадлал хамгийн өндөр байна


Түүнчлэн aвлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагын удирдлагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан Мал эмнэлэг, үржлийн газар, Налайх дүүрэг, Сангийн яам, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар, Барилгын хөгжлийн төв, Ховд, Говь-Алтай, Увс аймагт тус тус ажлын хэсэг гарган ажилласан байна.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.