2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Н.Төмөрхүү: Засгийн газарт төлөх ёстой нэг их наяд төгрөгийн өр байгаа

Н.Төмөрхүү: Засгийн газарт төлөх ёстой нэг их наяд төгрөгийн өр байгаа

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Н.Төмөрхүү: Засгийн газарт төлөх ёстой нэг их наяд төгрөгийн өр байгаа

 

Долоо хоног бүрийн пүрэв гарагт Засгийн газрын “Сайдын цаг” уулзалт болдог. Энэ удаад Зам тээврийн сайд Н.Төмөрхүү оролцож салбартаа хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Зам тээврийн салбар үндсэн дөрвөн чиглэлд бүтээн байгуулалт хийж байгаа гэдгийг мэдээллийнхээ эхэнд салбарын сайд онцлон хэллээ. Тухайлбал, авто болон агаарын, усан зам тээврийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох, замын барилга угсралтын салбарт норм, нормативын шинэчлэл хийх зэрэг ажлуудыг хийж байгаа аж.


Салбарын яам энэ жилдээ багтаж аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар "Богд хаан" төмөр замын төслийг эхлүүлэхээр бэлдэж буй бөгөөд УИХ энэ асуудлыг дэмжвэл ажлаа шууд эхлүүлэх боломжтой ажээ. Үүнээс гадна Монгол Улсыг тээврийн нэгдсэн төв болгохын тулд транзит тээврийн гэрээ хэлцлүүдийг хийж байгаа гэдгийг мөн хэлсэн юм. Манай улс их хэмжээний баялагтай, харин үүнийг тээвэрлэх ложистик, дэд бүтцийг хөгжүүлж байж бид дэлхийн зах зээлд гарах, улмаар эдийн засгаа өргөжүүлэх боломж бүрдэх юм.
 
Энэ үеэр Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгээс дараах тодруулгыг авлаа.
 
-Авто замд холбогдоогүй хэдэн аймаг үлдсэн бэ?


 -Зүүн талд Дорнод аймаг байна. Баруун талд Ховд, Говь-Алтай, Улаангом, Улиастай холбогдоогүй байгаа. Энэ жил бид  Хятадын хөнгөлөлттэй зээлээр Баянхонгорын Байдраг, Говь-Алтайн чиглэлийн замуудыг хийнэ. Мөн Тосонцэнгэл, Улиастайн чиглэлийн замуудыг хийж гүйцэтгэхээр байгаа. Үлдсэн Ховд, Улаангом хоёрын замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөж байна. Ингэж чадах юм бол баруун бүсүүд бүгд нийслэлтэй автозамаар холбогдоно. Дорнод аймагт Бондын санхүүжилтээр замын ажил хийхээр төлөвлөгдөж Хөгжлийн банкин дээр эх үүсвэр нь бэлэн байгаа.
 
-Салбарын яам автозамын чанарт ер нь яаж анхаарч байгаа вэ?


-Одоо бидний замын барилга угсралтын ажилд барьж байгаа норм дүрэм бол хоцрогдсон, орчин цагийн шаардлагыг хангахгүй байгаа. Гэхдээ бид төсөвт өртөг, санхүүгийн эх үүсвэртээ тааруулаад норм дүрмийг барьж байгаа. Монголын цаг уур, байгаль орчны нөхцөл байдалд тохирсон үндэсний нормыг бүрдүүлэхээр ажиллаж байна. 
 
-Энэ онд нийт хэдэн км авто зам, төмөр зам барихаар төлөвлөж байгаа вэ?


-Байдраг-Говь-Алтайн чиглэлд 126 км зам тавигдана. Тосонцэнгэл-Улиастай хот руу 129 км зам, Дорнодын 146 км зам мөн явна. Баталгаатай эх үүсвэртэй замууд бол энэ байна. Дээрээс нь нэмээд шинэ нисэх буудал болон Улаанбаатарыг холбосон 33 км, зургаан эгнээтэй хоёр урсгал зам хийгдэхээр төлөвлөгдөж байна.


Бусад замууд бол концессийн гэрээгээр явна. Концессийн гэрээ хийгдсэний дараа замын урт тодорхой болно. Төмөр замын хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 262 км замыг консерциумд очсон ч бай, гэрээ бүтэлгүй болсон ч бай стратегийн хувьд чухал гэж үзэж байгаа учраас дуусгана. Мөн Хөөт-Бичигтийн 200 гаруй км замын ажил байгаа.


УИХ соёрхон батлах юм бол Богд уулын 150 км төмөр замын ажлыг эхлүүлнэ. Энэ зам бол маш их ач холбогдолтой. Бид Монголоор дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлье гэх юм бол ложистикийн нөхцөл, замынхаа нэвтрэх чанарыг нэмэгдүүлэх ёстой. Ингэхийн тулд Улаанбаатар төмөр замын шинэчлэл болон нэвтрүүлэх, тээвэрлэх чадварыг нэмэгдүүлэх гээд хоёр гол ажилд анхаарах ёстой болж байгаа юм. Мөн хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний ложистикийн нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн Замын-Үүдийн боомтыг сайжруулах үүднээс одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ложистикийн ажил хийгдэж байгаа. Бид үйл ажиллагаа эрчимжүүлж чадвал таван сая тонн ачаа нэмэгдүүлэх бодит боломж байна гэж үзэж байгаа.
 
-Манай улсад концессийн хэдэн гэрээ байгуулах боломж байгаа вэ?


-Авто замын салбарт гарсан хөрөнгө оруулалт бол маш их байгаа. Зөвхөн концесс олгогдсон тэрэнд Монголын Засгийн газраас төлөхөөр үүрэг хүлээсэн төлбөр бол нэг их наядаас гараад явчихсан байгаа. Нэмж мөнгө гаргахад хүндрэлтэй байгаа учраас Засгийн газрын хэмжээнд ярилцаж байж эцсийн шийдээ гаргана.
 
-Энэ нэг их наяд төгрөг төлөгдөөгүй байгаа гэсэн үг үү?


-Төлөгдөөгүй. Төлөгдөх гээд хүлээгдэж байгаа өр гэсэн үг.
 
-Тавантолгойн хэлэлцээрт Зам тээврийн яамнаас төлөөлөл оролцож байгаа юу?


-Манай яамнаас оролцож байгаа. Мөн "Монголын төмөр зам"-аас төлөөлөл оролцож байгаа.

 

 


О.Энхмаа

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.