2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ЭРДЭМТЭД ХОТЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

ЭРДЭМТЭД ХОТЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

ЭРДЭМТЭД ХОТЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

 

Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ойн өдрүүд үргэлжилж байна. 1925 оны 04 дүгээр сарын 27-нд Богдын сангаас нэг гэр, хоёр авдартай байгуулагдаж байсан Нийслэлийн МАН-ын байгууллага түүхийн 90 дэх хуудсаа эргүүлж байна. Улаанбаатар хотын хөгжлийн суурь үндсийг тавьж, амжилт ололт, алдаа дутагдал бүхэнтэй хамт бичигдэж ирсэн. Хийсэн ажилтай бүтээсэн бүтээн байгуулалттай тус байгууллагынхан өнөөдөр хотын хөгжлийн ирээдүйн талаар ярилцлаа. Өнөөгийн хотын өмнө тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга зам, хөгжилтэй хотуудын туршлага, хэрэгжүүлж байгаа ажлуудын ололт, алдаа болон хийхээр төлөвлөсөн ажлын талаар хэлэлцэж, эрдэмтдийн дэвшүүлсэн санал санаачилгыг сонслоо.

 

Хурлыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нээж үг хэлэв. Тэрбээр, “...Өнгөрсөн зууны эцэс, шинэ зууны эхэнд Монголд хотжилт хүчтэй өрнөсний тод илрэл нь Улаанбаатар хот мөн. Дэлхийн саятан хотын эгнээнд шилжин орж, барилгажилт шатлан өргөжиж байна. Хотын хөгжлийн чиг хандлагын талаарх судалгаанаас үзэхэд, Улаанбаатар хотын оршин суугчдын тоо 2020 онд 1,538 мянга, 2030 онд 1,870 мянга болон өсч, улсын нийт хүн амд эзлэх хэмжээ нь  56 хувьд хүрэх төлөв байна.Үүнээс үзвэл, хотын өсөлтийн том сорилын өмнө бид зогсож байна гээд  бид хотын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлд, оршин суугчдын оролцоонд хараагаа чиглүүлэх хэрэгтэй болоод байгаад онцлон хэлээд, Улаанбаатар хотын эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлж, дагуул хот тосгоноо түлхүү хөгжүүлж, шинэ хот байгуулж, хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь манай намын зорилт билээ. Энэ бодлогын хүрээнд зөв суурьшилтай, иргэдэд ээлтэй бөгөөд ногоон хот байх үзэл баримтлалаар Улаанбаатар болон түүний тогтолцоог тодорхойлон хөгжүүлэхийг зорих нь бидний цаашдын үйл ажиллагааны чиглэл хэмээн төсөөлж байна гэлээ. Эрдэм шинжилгээний хуралд “Хотжилт, хотын өсөлтийг удирдахуй” сэдвээр МУИС-ийн Эдийн засгийн тэнхмийн профессор Л.Даваасүрэн илтгэлээ. Мөн хотын хөгжил, чиг хандлагын талаар БХБЯ-ны Хот байгуулалт,газрын харилцааны бодлогын газрын дарга, докторант М.Батбаяр, Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэх арга зүйн талаар ШУТИС-ийн доктор Г.Баттүвшин судалгаа, шинжилгээний ажлаа танилцууллаа. Мөн Нийслэлийн МАН-ын улс төрийн ажилтан, Нийслэлийн МАН-ын хорооны /1963-1987/дарга Б.Алтангэрэл агсаны хүү А.Амарсайхан “Нийслэл хотын хөгжилд миний аавын оруулсан түүхэн мөр” сэдвээр дурсамж илтгэл тавилаа.

 

ЭРДЭМТЭД ХОТЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

 
Манай улсад 1950-иад оноос хойш хотжилт эрчимтэй явагдсан байна. Нүүдлийн соёл иргэншилтэй улсын хувьд манай хүн амын 80 хувь нь хөдөө орон нутагт оршин суудаг байлаа. Өнөөдөр хотжилтын нөлөөгөөр Монголчуудын дийлэнх нь буюу нийт хүн амын 67 хувь нь хот суурин газар амьдарч байгаа нь Азийн бүсийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Монголын хүн амын дөч гаруй хувь нь Улаанбаатар хотод суурьшаад байна.


Хуралд оролцогчид Улаанбаатар хотын хөгжлийн цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар  санал дэвшүүлж, ярилцлаа. Юуны өмнө, иргэдийн чөлөөтэй, журамтай шилжилтийн тогтолцоог улс даяар нэвтрүүлэх хэрэгтэйг онцлов. Засгийн газар, хотын Захирагч хамтран хөдөөнөөс хот руу чиглэсэн болон хотын доторх шилжилт хөдөлгөөнийг журамласан эрх зүйн акт гарган мөрдүүлвэл иргэд, байгууллагын байршил, суурьшлыг зохицуулахад нэмэр болох юм.


Хотын оршин суугчид, байгууллагын байршил, суурьшлыг зохицуулах зорилгоор эдийн засгийн хөшүүрэг бий болгох тухай хорь шахам жил ярьж буй боловч шийдвэрлэсэн зүйл алга. Иймд нийслэл хотын татварын тухай хуулийг батлуулах, шинэ хот, дагуул хот, тосгонд амьдрах оршин суугчид болон бизнест татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага байна. Улаанбаатар хотын дүрмийг боловсруулж  батлан мөрдүүлвэл иргэншсэн иргэнтэй болоход сайнаар нөлөөлөх болно. Орон сууцны хөтөлбөрийн чиглэмжийг шинэ хот, дагуул хот, тосгонд чиглүүлж, тэнд иргэд орон сууц барих болон худалдан авахыг урамшуулан дэмжих талаар хотын менежментийн түвшинд анхаарч үзэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

ЭРДЭМТЭД ХОТЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

 



 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn