2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “УБТЗ”-ын дарга Л.Пүрэвбаатарын 153 саяар худалдаж авсан машины баримт дэлгэгдлээ

“УБТЗ”-ын дарга Л.Пүрэвбаатарын 153 саяар худалдаж авсан машины баримт дэлгэгдлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

Бизнесийн эрх ашгаа түмний эрх ашгаас дээгүүр тавьдаг эрхмүүдийн нэгээр УИХ-ын гишүүн Г.Батхүүг нэрлэх нь бий. Түүнд гар дүрээгүй салбар ч байхгүй гэдэг. MCS-ийнх гэх тодотголт “Энержи ресурс” компанийн нууц эздийн нэг тэрээр “Шунхлай” компаниараа дамжуулан Ухаахудаг ордын 15 хувийг эзэмшдэг.

УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Дайцуки” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгсөн байдаг. Гэвч 14 компани хууль зөрчин хуваан эзэмшээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

“Энержи ресурс”-аар дамжуулан “Ухаа худаг” ордыг эзэмшдэг Г.Батхүү тэргүүтэй улстөрчид 2010 онд “Монголиан майнинг корпорэйшн” нэрээр Монгол улсын баялгаар барьцаа хийн Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон нь, угтаа бол хууль зөрчсөн мэдээлэл хэсэгтээ олныг ихэд бухимдуулсан.

Учир нь Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан байдаг.

 

Үргэлжлэлийг МЭДЭЭ.МН -ээс уншаарай

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.