2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчөөр батлагдаж, Г.Тэмүүлэн генсек болж НАМЗХ-ны маргаан цэг тавигдлаа

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчөөр батлагдаж, Г.Тэмүүлэн генсек болж НАМЗХ-ны маргаан цэг тавигдлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчөөр батлагдаж, Г.Тэмүүлэн генсек болж НАМЗХ-ны маргаан цэг тавигдлаа

 

МАН Монгол улсын ууган улс төрийн хүчний хувьд үеийн үед Монгол төрийн хар хайрцагны бодлогыг хойч үедээ уламжлуулж, Монгол төрийн тулхтай түшээдийг бэлтгэж ирсэн билээ. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаас эхлүүлсэн орчин цагийн Монгол улсын тусгаар тогтнолыг өдгөө хадгалж, хамгаалж явах үүрэг энэ намд оршсоор буй.

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны ерөнхийлөгчид Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар өрсөлдөж, холбооныхоо тамга тэмдгийг булаацалдаж байгаа мэт “бор шувуу” хэд хоногийн өмнөөс улс төрийн хүрээнд гарах болсон. Тэгвэл МАН-ын залуус ямар нэгэн хэрүүл тэмцэл, явган зөрчилд хүрээгүй гэдгээ өнгөрсөн хагас сайн өдөр хуралдсан 7-р бага хурлаараа нотлон харууллаа.

Тус бага хурлаар НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр өөрийн саналаар ажлаа өгч, ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийг баталгаажуулсан юм. 70.000 гишүүд дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн энэ том айлын ерөнхийлөгч нь Л.Оюун-Эрдэнэ мөн гэдгийг НАМЗХ-ны шат шатны удирдлагууд, гишүүд нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, түүнийг дэмжиж байгааг энэхүү үйл явдал илтгэж байна.

Мөн тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгч, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг түүний оронд Ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилжээ.

Сонгууль дөхөж байгаа энэ үед МАН-ын залуусын эв нэгдлийг хагалан бутаргах, хоорондоо хэрүүл тэмцэлтэй мэт ташаа мэдээлэл олон нийтэд өгөх оролдлого гарч байгаад НАМЗХ-ны залуус дургүйцлээ илэрхийлж, үүний эсрэг хатуу зогсоно гэсэн юм.

МАН-д улс төрийн нэгэн үе солигдох үйл явц эхэлж буй энэ үед МАН-ын залуус атгасан гар шиг цул, бас хүчтэй байгаагаа намдаа ч, нийгэмд ч ийнхүү харуулж чадлаа.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.