2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн жудаггүй авир

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн жудаггүй авир

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн жудаггүй авир

 

Батлан хамгаалах яам. Хүлээх чиг үүрэг, хариуцлагынхаа хувьд дэлхийн ямарч улсад төрийн байгуулалтын институцийн дотор ямагт тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг, тийм ч байх учиртай энэ нэгжийн мэргэжлийн, бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийг Монгол Улсын төр ад үзэж шоовдорлоод олон жил боллоо.

“Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэгчээр төрийн аль ч яаманд, түүний дотор БХЯ-нд “сайд” нэртэй хэн ч юм улс төрийн нэгэн “этгээд” хүрч ирээд хойморт нь заларч л байдаг, хийж бүтээж, овойлгож товойлгосон нь ч тэр бүр мэдэгдэхгүй “идэж цадаж, хэхэрч, хэвтэж” хэд хоноод “төрхөмдөө” буцаад арилж л байдаг хөгийн жишиг Монгол Улсад тогтоод 20 гаруй жил болж дээ, хөөрхий…

Урьд жилүүдийн ийм жишгийг түмэн олон бэлхнээ мэдэж байгаа болохоор тэр тухай эс өгүүлэн өнөөгийн бодит байдлаас иш татаж энд цөөн үгээр илэрхийлэхийг хичээе.

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн хэргийн өндөр мэдлэг боловсролтой, жинхэнэ цэргийн даргыг тайван цагт тусгайлан бэлтгэхэд ерөнхий боловсролын 10 жилийн сургалтыг оруулахгүйгээр наад зах нь 8-10 жил шаарддаг юм. Гадаад дотоодод цэргийн дээд сургуульд 5-6 жил, академид 2-3 жил, жанжин штабын академид 2 жил. Дээр нь цэргийн болон техникийн шинжлэх ухааны эрдмийн зэрэг цолны сургалтыг оролцуулбал түүнээс ч олон жил шаардагдана.

Гэтэл тэгж олон жил тусгайлан бэлтгэгдэж, батлан хамгаалах салбарт хээр хөдөөгүй хэрэн тэнэж, он удаан жил шат дараалан дэвшиж ажилласан, дадлага туршлага, цэргийн хөдөлмөрийн хат суусан, цэргийн жинхэнэ шалгарсан боловсон хүчнүүдийн толгой дээр ганц жилийн хугацаат цэргийн алба ч хааж үзээгүй, адгийн наад зах нь цэргийн цол, албан тушаалын зэрэг дэв гэж чухам юу байдгийг ч мэдэхгүй “үл мэдэгч” жулдрай, нусан бурантагуудыг хаанаас ч юм (бодвол нам эвслийнх нь эсвэл садан сүлбээнийх нь л биз) хөтөлж ирээд БХЯ-ны газар хэлтсийн даргын өндөр албан тушаалд тавьчихаад бах нь ханасан, бас тавласан дүртэй, хээв нэг мушилзаж сууна гэдэг яав ч эрүүл хүний ухаан биш, харин зориудын хорлон сүйтгэх бодлого гэлтэй.

Ц.Цолмон гэгч гаж ухаантай нэгэн улс төрч “шийдлийн” гэх тодотголтой шинэ Засгийн газраас Батлан хамгаалахын сайдын “бялуу” хүртсэнээсээ хойш энэ салбарыг ёстой хөл толгойгүй самарч суух юм.

Тухайлбал, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хурандаа Д.Мөнх-Очирын эзгүйд сайд Ц.Цолмон гуай самбаачилж түүний албан тушаалыг өөрийн дагуул нэгэн болох Ж.Алтансүх (албаны утас нь 264844) гэгчид өгчээ . Хурандаа Д.Мөнх-Очирыг олон түмэн, ялангуяа төрийн сайд дарга нар сайн л мэдэх учиртай. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш (Jorge W Bush) Монгол Улсад айлчлахад түүний орчуулагчаар ажиллаж байсан, цэргийн хэргийн боловсролоос гадна гадаадын цөөнгүй хэлний өндөр түвшний мэдлэгтэй хүн. Одоо гадаадад түр хугацааны албан ажлын чухал томилолттой ажиллаж байгаа тэр өөрийнх нь ар худрагаар сайд нь ингэж түүнээс “хулгай” хийж байгааг яахан мэдэх билээ.

Ц.Цолмон гуай бас БХЯ-ны хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргаар Э.Бямбажав гэх (албаны утас нь 263119) ямар мэргэжилтэй нь бүү мэд нэг залууг томилжээ.

Сайд Ц.Цолмон Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл (Концерн)-ийн даргаар ажиллаж байсан хурандааг мөн л ажлаас нь чөлөөлж, өөрийн дагуул, хэн болох нь үл мэдэгдэх энгийн Алтангэрэл гэгчийг (албаны утас нь 341375) томилжээ.

Бас “Бөртэ” ТӨҮГ-ын дарга, ОХУ-д цэргийн дүрэмт хувцасны дизаинер, эдийн засагчийн мэргэжлээр тусгайлан бэлтгэгдсэн дэд хурандаа Ж.Баясгаланг албан тушаалаас нь ямарч үндэслэлгүйгээр чөлөөлж тэр жил Н.Энхбаярын төлөөнөө өлсгөлөн зарлаж, үсээ зулгайх дүр эсгэж ТВ-ээр рекламдаж байсан авгай Дуламсүрэн гэгчийг сайд Цолмон хүчээр томилсонд “Бөртэ”-гийн мэргэжлийн оёдолчид эгдүүцэн хүлээн авчээ.

Түүнчлэн Зэвсэгт хүчний ЦДБЭЧ-ын дарга Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхийг ажлаас нь халж, Гантулга гэгч (Асасёру Дагвадоржийн хадам ээжтэй холбогдсон ичгүүрт дуулианы эзэн) бузрыг тохоон томилсон байна.

Сайд гуайн шунал үүгээр хязгаарлагдахгүй нь бололтой.

Одоо энэ яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгссөн, цэргийн хэргийн өндөр мэдлэг боловсрол, дадлага туршлагатай хурандаа П.Жаргалангийн ажлыг бас л дээрэмдэж өөрийнхөө хэн ч юм нэгэн “үл мэдэгч”-д авч өгөхөөр улайрч байгаа гэнэ.

Ингэж цэргийн дээд болон тусгай боловсролоо байг гэхэд, ядаж хугацаат цэргийн алба ч хаагаагүй, алхаа гишгээ, баруун зүүнээ ч мэдэхгүй өндөр албанд томилогдсон “эргүү төлөг” царайлсан ийм жулдрайнууд албан ажил гэхээсээ илүүтэй амаа мэдэхгүй идэж, араа мэдэхгүй тансаглахаас өөр юу ч чадахгүй өрөвдөлтэй бас ичгүүртэй амьтад гэдэг нь хэнд ч тодорхой.

Дээр нь “сайд” гэх түр хугацааны сүржин сайхан сэтэртэй энэ Ц.Цолмон гэгч этгээд өөрөө ч улс төрийн жинхэнэ “банзал” гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ (тэнэг биш учраас).

Ц.Цолмон гэгч энэ увайгүй этгээд анхандаа МАХН-ын гишүүн байж, түүнийхээ ач ивээлээр Монгол Улсыг төлөөлж ОХУ-д Элчин сайдын өндөр сэнтийд ч заларч л байсан. Дараа нь 1990-ээд онд Монголын улс төр “бужигнахад” Эрэлийн “Эх орон” гэх намд одоогийн ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар нартай цуг элсэж гишүүн нь болчихоод “ура” хашгираад, “сэлэм Тогмид” царайлаад давхиж явсан. Төд удалгүй МАН-д орчихсон таваргаж байснаа, удалгүй МҮДН гэгчид шургалчихсан цохиж явсан. Бас дараа нь Н.Энхбаярыг дагаад хөөрч баясаад “МАХН мандтугай” гээд цогиж явсан гээд энэ “салбадай”-н тухай яриад байвал хөгийн түүх хангалттай хөвөрнө. Юутай ч амьдралдаа 5 хүний “өвөр” дамжсан эмийг биш эрийг юу гэж нэрлэдгийг би л хувьдаа хэлж үнэндээ мэдэхгүй юм. Магадгүй манай уншигчид оносон нэр өгч мэднэ….

Эцэст тэмдэглэхэд, гартаа галт зэвсэг атгаад, улс орныхоо төлөө зүтгэе гэж тангараглаад зогсож байгаа мэргэжлийн цэрэг эрсийнхээ өөдөөс энэ сайд нэртэй Ц.Цолмон гэгч этгээд ингэж бузар ногоон цэрээрээ нулимаад сууж байж болно гэж үү?! … Даан ч дээ…

Төрийн тусгай албаныхан, түүний дотор Зэвсэгт хүчнийхэн дэндүү хүлээцтэй, бас хүлцэнгүй, даруу болохоор “номхон тэмээг ноослоход амар” гэгчээр түүнийг увайгүй улс төрчид, тэдний долдойнууд тал бүрээс нь “зулгааж идээд” мөд дуусгах нь байна шүү.

БХЯ-нд Ц.Цолмон гэгч сайд нэртэй саваагүй этгээдийн балаг их байгаагийн наад захын жишээг бодитой баримтаар иш татвал ийм байна.

Төр улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах онцгой чиг үүрэгтэй Батлан хамгаалах салбарын мэргэшсэн удирдлагыг ингэж хөл толгойгүй бужигнуулах нь зөв гэдэгт увайгүй улс төрчид биш юмаа гэхэд Монголын ард түмэн лав итгэхгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын “шийдлийн” гэх сайхан тодотголтой Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нарын сонорт танай сониноор уламжилж (иймэрхүү зүйлийг тэдэнд өөрсдөд нь илгээвэл үл мэдэгдэх шалтгаанаар замдаа алга болдог учир), дамаа ч болов хүргэмээр байна.

Шийдлийн Засгийн газрын шийдийг нь л харъя даа…

“Өөрийн цэргийг олигтой тэжээж чадахгүй бол хүний цэргийг хүчээр тэжээнэ” гэдэг үг гашуун боловч үнэн юм шүү!

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.