2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Багш нарыг хөнгөлөлтэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулна

Багш нарыг хөнгөлөлтэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулна

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс үндэсний хэмжээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй-технологи” сургалтыг 12 дахь аймагтаа буюу Өвөрхангай аймагт энэ 8 сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус аймагт ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуяг багш нартай уулзаж, орон сууцны 8 хувийн хүүтэй зээлд хамруулах, ингэхдээ урьдчилгаа 30 хувийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх талаар судалгаа хийж ажиллаж байгаа гэж хэллээ.

 

Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70, түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлнө.

 

Мөн багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан гэдгийг тодотголоо.

 

Багш нар хүүхэд нэг бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх, хүүхэд бүрт хүрч ажиллах нь чухал. Зөв монгол хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх нь гол зорилт болоод байна. Тиймээс монгол ахуй, монгол соёл, уламжлалыг түгээх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа гэдгийг онцлоод  эрдэм чадалтай багш нар манай улсын хөгжлийн гол судас. Хүүхэд хөгжиж байж улс орон хөгжинө гэж  Өвөрхангай аймгийн багш нарт Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.