2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АТГ: МАХН-ын дарга Н.Энхбаярыг дүүтэйгээ ирж мэдүүлэг өгөхийг хүлээж байна

АТГ: МАХН-ын дарга Н.Энхбаярыг дүүтэйгээ ирж мэдүүлэг өгөхийг хүлээж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

АТГ: МАХН-ын дарга Н.Энхбаярыг дүүтэйгээ ирж мэдүүлэг өгөхийг хүлээж байна

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр сар шинийн өдрүүдэд эх орондоо ирээд буцсан. Түүнийг ирсэн өдрүүдэд АТГ-аас дахин дуудаж, байцаалт өгөхийг шаардсан. Улмаар хүчээр авч явахыг завдсан хэмээн МАХН-аас мэдээлж байсан. Тухайн үед АТГ-аас ямар нэгэн тайлбар өгөөгүй. Харин өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийх үеэр энэ талаар тодруулахад “Н.Энхбаяртай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаад харьяаллын дагуу манайд шилжүүлсэн. Н.Энхбаярыг Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа. Н.Энхтуяа, Б.Хуяг, Н.Энхбаяр нарын хэн ч манайд мэдүүлэг өгөөгүй. Эдгээр хүмүүсийг АТГ-т газарт ирж мэдүүлэг өгөхийг хүлээж байна” гэв.

Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хувьд Олон улсын Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа юм.

Н.Энхбаярыг энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх “Империал Гоулд” компанийн өмчлөлийн байрыг намдаа Америкийн иргэн А.Генсбург гэгчээс худалдан авсантай холбоотой хэргээр шалгаж байгаа юм. Тодруулбал, анх 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь төлж чадаагүй гэдэг. Тиймээс А.Генсбург нь онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн цагдаад гомдол гаргасан байна.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.