2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Я.Содбаатар гишүүн Японы Элчин сайдтай уулзлаа

Я.Содбаатар гишүүн Японы Элчин сайдтай уулзлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Я.Содбаатар гишүүн Японы Элчин сайдтай уулзлаа

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон нэгдүгээр нарийн бичгийн дарга Фүкасава Хироши нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар 2 орны хооронд Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсанд талархал илэрхийлж цаашдаа Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч эдгээр салбарын хөгжлийн томоохон суурь судалгааг хийх талаар санал солилцлоо.


Тус уулзалтаар намрын чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутагт ажиллах үеэр  нутгийн төрийн захиргааны байгууллага, иргэдийн зүгээс тавьсан тодорхой саналуудыг уламжилсан байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Сумд дундын эмнэлгийн байрны их засварын ажлыг буцалтгүй тусламжийн хүрээнд гүйцэтгүүлэх шаардлагатай байгааг Элчин сайд Такэнори Шимизүд дуулгасан юм. 

 

Я.Содбаатар гишүүн Японы Элчин сайдтай уулзлаа

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.