2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Төмөр замчдын цалинг тавихгүй бол Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцно гэжээ

Төмөр замчдын цалинг тавихгүй бол Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцно гэжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцно гэж Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэж, албан бичиг хүргүүлжээ. Тэд албан бичигтээ “Нийт төмөр замчдын сарын үр дүнгийн шагнал, урамшууллыг хасахаар шийдвэрсэн нь хамтын гэрээ болон холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн “түүхэнд тэмдэглэгдэхээр хар шийдвэр боллоо” хэмээжээ.

Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, МТЗ-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2014-2015 оны хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д “Байгууллага, салбар нэгжийн нийт ажилтан нарт ажлын үндсэн үзүүлэлт, түүний биелэлтийг харгалзан сар, жилийн үр дүнгийн шагналыг батлагдсан журмын дагуу олгоно” гэж заасныг ноцтой зөрчлөө. Түүнчлэн УБТЗ-ын 3 дугаар сарын үйл ажиллагааны тээврийн үндсэн үзүүлэлт, санхүүгийн мэдээ тайлан эцэслэн гаргаагүй байхад эрх мэдлээ ашиглан дураар авирлан 3 дугаар сарын үр дүнгийн шагналыг урьдчилсан хасаж байгаа нь хууль бус үйлдэл боллоо гэдгийг Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгджээ.

УБТЗ-ын 15 мянган ажилтнуудын цалин яагаад одоо хүртэл тавихгүй байгаад УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар тайлбар өгчээ. Тэрбээр хэлэхдээ “2 сард тээврийн орлого байхгүй 0 зогссон. Цалин бол цагтаа бууна. Шагнал урамшуулал авах гээд байгаа юм. Байгууллага олгохгүй байна гэж л ингээд байгаа. Төлөвлөгөө биелэвэл цалингийнхаа 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө олгодог. Одоогоор урамшуулал олгох боломжгүй байгаа” гэсэн байна.

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин, урамшууллыг цагт нь тавихгүй бол УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцох асуудлыг тавина гэдгээ албан бичигтээ мэдэгдээд байгаа аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.