2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » МУБИС-ийн захирлын машиныг албадан хураажээ

МУБИС-ийн захирлын машиныг албадан хураажээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

МУБИС-ийн захирлын машиныг албадан хураажээ

 

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирал Д.Мөнхжаргал нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оюутны сургалтын төлбөрөөс 172 сая төгрөгөөр 2013 онд үйлдвэрлэсэн L570 маркийн машин худалдан авсан бөгөөд энэ нь сургуулийн захирал том оврын машин унах эрхгүйн дээр зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015.01.23-ны өдөр Төрийн өмчийн хороонд үүрэг болгосон Засгийн газрын 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа юм.

Эрх бүхий байгууллагын хүргүүлсэн шийдвэрийг биелүүлэхгүй, төрийн байгууллага дуудахад биечлэн ирэхгүй 2 сар болсон тул өнгөрсөн баасан гарагт Төрийн өмчийн хорооноос Замын цагдаагийн газарт мэдэгдсэний үндсэн дээр 9551 УБА улсын дугаартай тус автомашиныг албадан хурааж авлаа.

Төрийн өмчийн хороо, Замын цагдаагийн газрын мэргэжилтнүүд ажлаа гүйцэтгэх явцад захирал Д.Мөнхжаргал өөрөө байгаагүй төдийгүй удирдлага доорхи ажилтнууд нь сургуулийнхаа гражийн үүдэнд машинуудаа байрлуулчихаад зам чөлөөлж өгөхгүй байх, машиныг гаргахгүй, өгөхгүй зэргээр үйл ажиллагаанд саад учруулж байсан юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлагыг үүрэг болгоод байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагуудаас 57 автомашиныг хураан аваад байна.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.