2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » А.Ганбаатар: АСЕМ-ын уулзалтын ажил товлосон хугацаандаа дуусна

А.Ганбаатар: АСЕМ-ын уулзалтын ажил товлосон хугацаандаа дуусна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

А.Ганбаатар: АСЕМ-ын уулзалтын ажил товлосон хугацаандаа дуусна

 

АСЕМ-ын дээд хэмжээний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. Уг уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр АСЕМ-ын сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатараас цөөн асуултад хариулт авсан юм.

-АСЕМ-ын уулзалтад олон улсад нэр хүндтэй ямар төлөөлөгч ирэх вэ. Нэрийг нь хэлж болох уу?

-АСЕМ-ын уулзалтаар яг хэдэн улсын Төрийн тэргүүн, Засгийн газрын гишүүн ирэх вэ гэдгийг Гадаад хэргийн яамнаас хугацааг нь дөхүүлж байгаад олон нийтэд нэр устай нь тодорхой хэлэх байх. Ерөнхийдөө Ази, Европийн орны 50 гаруй төрийн өндөр албан тушаалтан ирнэ гэсэн урьдчилсан мэдээ байна.


-Бэлтгэл хангах ажил ямар шатандаа яваа вэ?

-Үндэсний зөвлөл дотор таван ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэдний зарим нь барилга байгууламж, дэд бүтэц, төлөөлөгчдийн орон байр, хэвлэл мэдээлэл сурталчилгаа гээд тус тусдаа чиг үүрэгтэй. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахалж байгаа. Өнгөрсөн мягмар гаригт ажлын хэсгүүд уулзаж, тайлангаа тавьлаа. Ажил эрч хүчтэй, үр бүтээлтэй явж байна. Ер нь товлосон ондоо ажлууд дуусах байх гэж найдаж байна

-Гадаадын төлөөлөгчдийг хүлээн авах орон сууц, зочид буудлын тухайд хүрэлцээ ямар байна вэ?

-Төлөөлөгчдийг хүлээж авах орон сууц, зочид буудлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ажиллаж байгаа. Энэ талаар танилцуулга хийсэн. Ер нь 50 гаруй орны өндөр хэмжээний төлөөлөгч ирэхэд хүлээгээд авах боломжтой гэдэг нь харагдаж байна лээ. Шинэ бүтээн байгуулалтын ажлыг бага хийнэ.

-Шаардлагатай төсөв мөнгийг шийдсэн үү?

-Засгийн газрын тэргүүн нь өөрөө энэ ажлыг удирдаж байгаа учраас төсвийг шийдэх байх гэсэн бодолтой байна. Гадаадын улс орнуудаас санхүүгийн тусламж дэмжлэг авч магадгүй гэсэн асуудал ярьж байсан. Дараа дараагийн хурал дээр илүү тодорхой болно.

-Гадаадын улс орнууд зохион байгуулалттай холбоотой мэдээллийг хэр сонирхож байна вэ?

-Албан ёсны шугамаар мэдээлэл өгнө. Гадаад харилцааны шугамаар олон улсын хэвлэл мэдээллийнхэн өөрт хэрэгтэй мэдээллээ солилцож байгаа. Өнөөдрөөс эхлээд дэлхий нийт Монголыг ажиглаж байгаа. Итгэж болох орон мөн үү, биш үү. Монголчууд АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулж чадах уу гэж чих тавьж байгаа. Өдөр тутам мэдээлэл солилцож байгаа гэсэн үг.

Ц.Тунгалаг

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.