2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан ХСҮТ-д шинэ төхөөрөмж гардуулна

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан ХСҮТ-д шинэ төхөөрөмж гардуулна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан ХСҮТ-д шинэ төхөөрөмж гардуулна

 
“Цензургүй яриа” нэвтрүүлгээрээ улстөрчид, олны танил хүмүүсийг урьж цензургүй ярьдаг сэтгүүлч Б.Мөнхбаясгалан хорт хавдрын эсрэг санаачилга гаргаж, "Ижий сэтгэл" аяныг эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл аяныхаа хүрээнд тэрбээр ХСҮТ-д сургалтын зориулалтаар мэс заслын явцыг шууд дамжуулах төхөөрөмж суурилуулсанаа хүлээлгэж өгөхөөр болжээ.

Уг арга хэмжээ өнөөдөр 14.00 цагт ХСҮТ-ийн хурлын зааланд болох юм байна. Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн фэйсбүүк хуудсандаа “Хорт хавдрын эсрэг миний санаачилсан "Ижий сэтгэл" аяны хүрээнд тус эмнэлэгт сургалтын зориулалтаар мэс заслын явцыг шууд дамжуулах төхөөрөмж суурилуулсанаа хүлээлгэж өгөх гэж байна. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн өргөлөөр энэ ажил сайхан бүтлээ. Хандив өргөсөн найзууд болон сонирхсон хүмүүс очиж болно шүү.

Ижийгийнхээ шарилын дэргэд тангарагласан нэг ажил минь ийнхүү бүтлээ. Цаашдаа хорт хавдрын эсрэг сайн санааны ажилд идэвхийлэн оролцох болно. Өрөөлийн зовлонг нимгэлвэл өөрийн зовлон нимгэрдэг жамтай билээ” хэмээн бичжээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

 Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан ХСҮТ-д шинэ төхөөрөмж гардуулна

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.