2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Г.Буяндоржийг ялласан зүйл анги ойлгомжгүй байна гэв

Г.Буяндоржийг ялласан зүйл анги ойлгомжгүй байна гэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 

Г.Буяндорж нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс Г.Буяндоржийг "Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн" гэх үндэслэлээр 2.3 жил мөн тодорхой эх сурвалж, баримтад түшиглэж нийтлэл бичсэн сэтгүүлчид 21 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Энэ бол 2014 оны арванхоёрдугаар сарын 12-нд болсон анхан шатны шүүхийн шийдвэр юм.
Тэгвэл өчигдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд тэдний гомдлыг хэлэлцэж "Г.Буяндоржийг Эрүүгийн хуулийн 253.1, 111.3-аар ялласан үндэслэл нь хангалттай тогтоогдохгүй, ойлгомжгүй байна" гэж үзээд анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ. Үүнээс гадна хохирогч гэгдэх тал мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хурлууд дээр "Намайг хэвлэлд бичсэнээс болж баривчлуулж, сэтгэл санааны хувьд хохирол учруулсан" гэж гомдол мэдүүлж байсан боловч энэ нь давж заалдах шатны шүүх хурлын үеэр тогтоогдсонгүй. Г.Буяндоржийн тухайд, анхан шатны шүүхээс хорих ял сонссон, мөн өмнө нь хоригдсонтойгоо нийлээд нэг жил хоригдчихоод байгаа юм.
Харин нийтлэл бичсэн сэтгүүлчийн хувьд, тодорхой эх сурвалж, баримтад түшиглэж нийтлэл бичсэнийхээ төлөө торгох шийтгэл сонссоноороо сэтгүүл зүйн салбарт эх сурвалжтайгаа хамт яллуулсан анхны тохиолдол болоод байна. Тиймээс Монголын сэтгүүл зүйн эрх бүхий байгууллагаас сэтгүүлчийг эх сурвалжтай нь хамт хорьж, ял шийтгэл оногдуулах гэж байгааг эсэргүүцэн мэдэгдэл гаргаж байсан билээ.

С.НАРАН

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.