2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалд Монголын далбаа хэрэглэсэнгүй (фото)

УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалд Монголын далбаа хэрэглэсэнгүй (фото)

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалд Монголын далбаа хэрэглэсэнгүй (фото)

 

Монгол Улсын төрийн далбаа, дуулал, сүлд гээд Үндсэн хуулиар нарийн хэмжээстэй нь яг таг заагаад өгчихсөн хэд хэдэн заавал мөрдөх ёстой төрийн ёслолын стандарт гэж зүйл бий.

 

Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үед хамгийн олон давтагдсан алдаатай далбааны хэрүүлийн буухиа үргэлжилсээр л байна. Өмнөх Гадаад хэргийн сайдын хамгийн их чихнээс нь хонх уясан зүйл бол алдаатай буруу далбаа өлгөсөн гэх хэл ам байсан бол одоо Л.Пүрэвсүрэн сайдын үед ч зогсохгүй шинжтэй.

 

Монгол Улсын Үндсэн хуульд :

 

Арван хоёрдугаар зүйл.

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.

2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

3. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

4. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.

5. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

6. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.

7. Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана.

 

хэмээн заасан байдаг бөгөөд өөр хэлбэр дүрс бүхий далбааг жишээ нь саяхан ХБНГУ-д хийсэн УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалын үеэр хэрэглэсэн далбааг Монгол Улсын далбаа гэхэд хэцүү байна.

 

УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалд Монголын далбаа хэрэглэсэнгүй (фото)

 

УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалд Монголын далбаа хэрэглэсэнгүй (фото)

 

ӨМНӨХ АЛДААНУУД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.