2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ТӨХ-ны Тамгын газрын дарга Ц.ОДМАА: ЗАСГИЙН ГАЗРЫН 10 ДУГААР БАЙРЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДСАНААС ОЛСОН ОРЛОГЫГ ЭМНЭЛЭГ БИЙ БОЛГОХОД ЗАРЦУУЛНА

ТӨХ-ны Тамгын газрын дарга Ц.ОДМАА: ЗАСГИЙН ГАЗРЫН 10 ДУГААР БАЙРЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДСАНААС ОЛСОН ОРЛОГЫГ ЭМНЭЛЭГ БИЙ БОЛГОХОД ЗАРЦУУЛНА

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

Засгийн газраас шинээр 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах шийдвэр гаргаснаар тус эмнэлгийг чухам хаана байрлуулах талаар болон үүнтэй холбоотой зарим өмч хувьчлал, дуудлага худалдааны асуудал хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Энэ талаар Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Ц.Одмаагаас тодруулга авлаа.


- Засгийн газраас шинээр хүүхдийн эмнэлэг барих шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн байрны асуудлаар ихээхэн шуугиан дэгдэж байна. Яг аль барилгыг эмнэлэг болгох юм бэ?


Монголд эмнэлэг, тэр дундаа хүүхдийн эмнэлэг маш дутагдалтай байгаа. Тиймээс энэ оны 1 дүгээр сард Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж хүүхдийн эмнэлэг болгоход тохиромжтой барилга төрийн өмчид байгаа эсэх, эсхүл богино хугацаанд нэн тэргүүнд эмнэлэг шинээр барих асуудлыг яаралтай судалж, 150 ортой хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэнд, спортын яам болон Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл оролцон гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтэнд тулгуурлан дутуу баригдсан эмнэлгийн барилгуудыг гүйцээн ашиглалтад оруулж, Хүүхдийн төв эмнэлгийг байгуулахаар шийдвэрлэсэн.
- Жишээ нь:


Хан-Уул дүүргийн Яармаг дахь хүүхдийн эмнэлгийн зориулалттай дутуу баригдсан барилга, хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилга гэх мэт.


- Засгийн газрын 10 дугаар байрыг хүүхдийн эмнэлэг болгох гэж байна гэсэн мэдээлэл байсан. Харин одоо дуудлага худалдаагаар зарахаар болсон байна?


Тиймээ, хуучин нэрээр ССАЖЯ-ны байр буюу Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэхүү барилгыг хүүхдийн эмнэлэг болгоход тохиромжтой эсэх талаар ажлын хэсэг судалгаа хийгээд нээлттэй дуудлага худалдаагаар зарж, орлогыг хүүхдийн эмнэлгийг өргөтгөхөд зарцуулах шийдвэр гаргасан. Тогтоолын дагуу тус барилгыг дуудлагаар худалдах ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулна. Дуудлага худалдаа энэ 3 дугаар сарын 18-ны өдөр болно. Дуудлага худалдааны дэлгэрэнгүй мэдээлэл өдөр тутмын сонин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлагдсан байгаа.


- ШУА-ийн болон хүрээлэнгүүдийн байрууд, мөн Монсам ХХК, Автоимпекс ХК- ийн барилгуудыг хүүхдийн эмнэлэг болгох гэж байна бас нэг хэсэг шуугисан?


Тийм шийдвэр гараагүй гэдэг нь миний өмнөх хариултаас харагдаж байна шүү дээ. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн байр биш Засгийн газрын X байрыг болон зарим ашиглалтгүй байгаа хөрөнгийг дуудлагаар худалдаж олсон орлогыг эмнэлэг бий болгоход зарцуулахаар Засгийн газрын шийдвэр гарсан гэдгийг онцлон хэлье.
Харин Монсам, Автоимпекс төрийн өмчит компаниудын хувьд өр төлбөрийн асуудалтай байгаа нь үнэн. Эдгээр компаниудтай холбоотой асуудлыг судалж даруй шийдвэрлэх, цаашид компанийн үйл ажиллагааг сэргээж, хэвийн үргэлжлүүлэх эсэх чиглэлээр Засгийн газраас өгсөн үүргийн дагуу ажлын хэсэг ажиллаж байна.


- Та С.Баярцогт сайдыг ШУА-ийн хүрээлэнгүүдийн байрыг эмнэлэг болгох үүрэг өгсөн гэж албан бичиг хүргүүлсэн байсан?


Төрийн өмчийн байруудын талбай, ашиглалтыг судлах чиг үүрэг Төрийн өмчийн хороонд бий. Тийм ч учраас төрийн өмчийн барилгуудын ашиглалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах ажлын хүрээнд ШУА-ын харьяа хүрээлэнгүүдийн конторын байруудын талбай, ашиглалтыг судалсан юм.


Тухайн үед Төрийн өмчийн хорооны удирдлагууд ШУА-ийн хүрээлэнгүүд рүү албан бичиг хүргүүлэхдээ С.Баярцогт сайдын өгсөн үүргийн дагуу гэж нэмж бичиж явуул гэж даалгаж, бичгийн төслийг зассаны дагуу л явуулсан. Засгийн газар болон ЗГХЭГ-ын даргаас хүрээлэнгүүдийн байрыг эмнэлгийн байр болох боломжтой эсэхийг судал гэсэн чиглэл Төрийн өмчийн хороонд ч, ажлын хэсэгт ч өгөөгүй. Энэ ажлаас өмнө хүүхдийн эмнэлэг байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гарсан байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төрийн өмчийн хорооноос Шинжлэх ухааны хүрээлэнгүүд руу талбай ашиглалт судлахаар явуулсан албан бичгийг цахим сүлжээгээр гуйвуулж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хүрээлэнгийн байруудыг эмнэлэг болгох гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарсан. Дараа нь манайхаас энэ асуудлыг тухайн үед тайлбарлаж, албан бичгээр тодруулга хүргүүлж байсан.
 
- Эмнэлэг, сургуулийн байрны асуудал манайд хурцаар тавигддаг л даа. Энэ талаар явуулж буй төр засгийн үйл ажиллагааг шүүмжлэх, гаргасан зарим шийдвэрүүдийг эсэргүүцэн хүлээж авах нь ч байдаг.


Манай улсад хүйтний улирал, ханиад томууны үеэр хүүхдийн тасгууд ачааллаа дийлэхээ больдог. Монголд ганц хүүхдийн эмнэлэг гэлтгүйэмнэлэг барих асуудал бол зайлшгүй шаардлагатай байгаа шүү дээ. Засгийн газраас ч энэ салбарт дорвитой шийдвэрүүдийг гаргаж байгаа нь цаг үеэ олсон, ард иргэдийн сайшаалыг хүлээсэн ажил болж байгаа гэж бодож байна. Хүүхдийн төв эмнэлгээс гадна мөн иргэдэд үндсэн болон зарим төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн сард гаргалаа. Хуучин нэрээр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг өөрчлөн эмнэлгийн зориулалтаар нь ашиглалтанд оруулж үйл ажиллагааг нь эхлүүлэх үүргийг мөн Төрийн өмчийн хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран хүлээгээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.