2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Италийн Сери А-н 13-р тойргийн тоглолтууд явагдлаа.

Италийн Сери А-н 13-р тойргийн тоглолтууд явагдлаа.

Нийтлэлийн төрөл: Спорт

Италийн хөл бөмбөгийн Сери А-н 1” тойргийн тоглолтууд явагдаж аваргийн цомыг хамгаалагч Ювентус лацио клубтэй гоолгүй хуурай тэнцлээ. Харин тэргүүлэгчийн араас нэхэж байгаа Интер милан өөрсдөд олдсон боломжоо ашиглаж чадалгүй мөн л тэнцээ хийж хүснэгтийн байраа ахиулж чадсангүй.

Аваргын цомыг хамгаалагч Ювентус Турин хотноо Лациотой хуурай тэнцээ хийсэн бол Интер Милан мөн л талбайдаа Каглиаритай 2:2 гэсэн үр дүнгээр оноо хуваалаа. Интерт Кассаногийн дамжуулалтаар Паласио эхний оноог авчирсан бол Каглиаричуудаас Сау 43, 66 дахь минутуудад дубль хийж тоглолтыг багтаа ашигтай болгосон. Гэвч түүний багийн анд Астори түүний хөдөлмөрийг бараг л үгүй хийж 82 дахь минутанд автогоолын эзэн болсон юм. Ийнхүү Интерчүүд Ювентусыг оноо алдахад нь дагаад л намирсан хэрэг боллоо.Энэ тойрогт Наполи АС Миланыг, Удинезе Пармаг  хүлээн авч 2:2-р тус тус тэнцлээ. Алдарт АС Миланы хувьд энэ янзаараа байвал цом, аваргуудын лигийн эрх аль аль нь үлгэр болж магадгүй байна. Фиорентиначууд Аталантаг хүлээн авч 4:1-р хожсоноор хүснэгтийн 4-т орж ирлээ. Тэдэнд хожил авчирсан гоолуудыг Родригүез, Акуилани, Лука Тони нар хийсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.