2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Вашингтонд ажиллаа

Вашингтонд ажиллаа

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Вашингтонд ажиллаа УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд асан одоогоор Станфордын их сургуулийн олон улс харилцаа ардчилал улс төрийн хүрээлэнгийн тэнхимийн эрдэмтэн судлаач Г.Занданшатар АНУ-ын Вашингтон хотноо 2015 оны 02-р сарын 07-ноос 2-р сарын 17-ны өдрүүдэд ажил хэргийн уулзалтуудыг хийлээ. Түүнийг АНУ-ын Сенатын гишүүн Хатчинсон, Гепхард нар нар  хүлээн авч Парламентын Ордон (The Capital)-ны  Сенатын танхимд өдрийн зоог барьж, Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдал болон Монголын ардчилал зөв замаар явж буй эсэх талаар санал солилцож Монгол улсад тулгамдаж буй эдийн засгийн болон бусад асуудлуудыг шийдэхэд бүхий л талаар туслах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

    Мөн AНУ-ын Төрийн Департмент (United States Department of State )-ын Ази Номхон далайн асуудал эрхэлсэн ТНБД –ын орлогч хатагтай Сюзан Торнтон, Төрийн департментийн протоколын албаны дарга, Питер Селфриж нар хүлээн авч Монгол улсын гуравдахдагч хөршийн хувьд баримтлах бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн Hafezicapital компанийн зохион байгуулсан, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдын  уулзалтанд оролцож өөрийн улсад хөрөнгө оруулалт татах талаар тодорхой шийдэлд хүрсэн.   
  
    Мөн АНУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл, “Монголчууд Америкт” номыг зохиогч Г.Галбадрах, хөгжмийн ая зохиогч С.Сансаргэрэлтэх, Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд сургуулийн багш, Монгол Соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ болон АНУ-ын төрийн, хувийн байгууллагад ажиллаж буй ажиллагсад, хувиараа бизнес эрхлэгчид түүнчлэн Харвард, Жорж Вашингтон, Жорж Таун, Стрэеэр (Strayer), Виржиния Олон улсын (Virginia Internatiol University), Дэвра (DEvry)  Их сургуулиудад суралцагчидтай уулзан Монголын өнөөгийн байдал, ардчилалын үнэт зүйл, АНУ дахь Монгол судлал, Дилав хутагт мэндэлсний ойн хурал болон, Монголын ардчилал бидний хүсч тэмүүлж байгаа ардчилал мөн эсэх, системийн хямрал тогтолцооны гажиг  холимог дэглэм тогтож байгаа талаар судалгааны дүгнэлт санал бодлоо харилцан солилцон АНУ-д ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн оролцоо, эх орноо гэсэн сэтгэлээрээ төлөө гар бие оролцож хамтран ажиллахаар тохиролцжээ. 






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn