2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хөрөнгө орлогын мэдүүлэгээс хоцрогсдыг зарлана

Хөрөнгө орлогын мэдүүлэгээс хоцрогсдыг зарлана

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Хөрөнгө орлогын мэдүүлэгээс хоцрогсдыг зарлана

 

Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг жил бүр бүртгэж, хүлээн авдаг.  Энэ хугацаа энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон.
 
Төрийн алба хаагчдын хэдэн хувь нь мэдүүлгээ өгсөн талаар АТГ-аас тодруулахад “Ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд нэгдсэн дүн мэдээ гарна. ХОМ-ээ мэдүүлээгүй алба хаагчдын нэр тэр үед тодорхой болно. Албан тушаалтнуудын зөв мэдүүлэг өгсөн эсэхийг шалгахдаа зарим байгууллагыг сонгон, шалгалт оруулна. Хуулинд зааснаар хоёрдугаар улиралдаа багтаан шалгалтыг явуулах ёстой” гэлээ.
 
Мөн ХОМ-ээ мэдүүлээгүй төрийн өндөр дээд албан тушаалтан цөөнгүй байгаа аж.  Хэн гэдэг албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзаж, нуусан, мэдүүлэг өгөх хугацаанаас хоцорсон талаарх мэдээллийг  ирэх гуравдугаар сарын эхээр нийтэд зарлах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.