2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ерөнхийлөгчийн бэлэг залуусын дургуйг хүргэв

Ерөнхийлөгчийн бэлэг залуусын дургуйг хүргэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

Ерөнхийлөгчийн өгсөн бэлэг цахим орчинд ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Зарим алдартай олон дагагчтай эсвэл олон найзтай хэргэлэгчид тэсэлгүй ийнхүү бичжээ:

 

Хадаг, хуанли, цай, ёотон, ааруул бас гоё хайрцаг. Өндөр настнуудад илгээсэн Ерөнхийлөгчийн гарын бэлэг юм гэнэ. Бэлгийн морины шүдийг бүү үз гэдэг ч хэлмээр бас зүйл байна. Төр засаг Сар шинийн баяраар буурлуудаа хүндэтгэдэг сайхан уламжлалтай. Төрийн 3 өндөрлөг өндөр настнуудын төлөөлөлтэй золгож, бэлэг сэлт хүргүүлдэг. Гэвч дотор байгаа зүйлс нь арай ч гэмээр санагдсаныг нуух юун. Сайн харвал "Ерөнхийлөгчийн бэлэг" гэх зүйлс нийлээд 20 мянган төгрөг ч хүрэхгүй нь. Магадгүй нөгөө төсөв хөрөнгө нь хүрдэггүй байж болох юм. Гэхдээ эрх баригчдын тусгай хангамж, цалин хөлсний дэргэд ёстой л хумхын тоос юм байна. Татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбумаар нь луйварддаг этгээдүүд үүнийг нэг харчихаасай. Шуудхан хэлэхэд "Төрийн хишиг" нэрээр Бөмбөгөрийн цай ёотонгоор хөгшдийг хуурахаа больвол таарна. Энэ зэргийн зүйлийг жирийн бид ч гэсэн аваад өгч чадна гэдгийг мэдмээрсэн.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.