2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ц.Мянганбаярын “Монгол газар” ХХК-д нийт 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл иржээ

Ц.Мянганбаярын “Монгол газар” ХХК-д нийт 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл иржээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

Монголын томоохон компанийн нэг “Монгол газар” компани дампуурлаа зарлах шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Тодруулбал, тус компаниас авлагатай нэхэмжлэгчдийн шүүх хурал болж, хуралдаанд нэхэмжлэгчээр 14 хувь иргэн, аж ахуйн нэгж оролцсон юм.

“Монгол газар” компанид нийт 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн байна. Үүнээс 70.7 хувь нь буюу 59.8 тэрбум төгрөгийн өр нь Япон улсын Иточу корпорациас нэхэмжлэлтэй. Мөн “Монгол банк”-нд алтны арилжаатай холбоотой 14.6 тэрбум төгрөг, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт нөхөн сэргээлт хийгээгүйн хохирол 4.6 тэрбум, Татварын ерөнхий газар 2.6 тэрбум, Чингис хаан банкинд 1.4 тэрбум төгрөг, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 435 сая Нийслэлийн татварын газарт 334 сая төгрөг, иргэн М-д 194 сая төгрөг, Киа моторс компанид 68 сая төгрөг, Хьюндай моторс компанид 18 сая төгрөг, иргэн Д-д 5 сая төгрөг, Иргэн Т-д 1 сая төгрөгийн тус тус өртэй байжээ.

Тус нэхэмжлэгчдийн хурлаар “Монгол газар” компанийн санхүүд шалгалт хийсэн “Монгол такс” компанийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Мөн Иточу,“Монгол банк”, Татварын ерөнхий газар, Чингис хаан банк зэрэг нэхэмжлэгчид нэхэмжлэгчдийн зөвлөлөөр сонгогджээ.

Шүүхээс 2015 оны хоёрдугаар сарын 16-ны дотор “Монгол газар” компанид нэхэмжлэлээ гаргах хугацаа өгсөн. Энэ хугацаанд 11 компани нэхэмжлэл гаргасан. Харин хурлын үеэр дахин гурван нэхэмжлэгч нэмэгджээ. Гэтэл нэхэмжлэгчдийн зөвлөл нэмэгдсэн гурван нэхэмжлэгчийг хүлээж аваагүй байна.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.