2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Шадар сайд албан даалгавар хүргүүлэв

Шадар сайд албан даалгавар хүргүүлэв

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 Шадар сайд албан даалгавар хүргүүлэв

 

МУ-ын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг Улсын онцгой комиссын гишүүн, БОНХАЖ-ын сайдад, Аймаг, нийслэлийн засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга нарт, Батлан хамгаалахын сайдад, Цагдаагийн ерөнхий газрын даргад, Хил хамгаалах ерөнхий газрын даргад, Улсын онцгой комиссын дэд дарга, ОБЕГазрын даргад тус тус албан даалгавар хүргүүлсэн байна.

Манай улсын хэмжээнд 2014 онд 18 аймгийн 101 суманд 281 удаагийн ой, хээрийн түймэр гарч 18.275 га ой, 3.0 сая га хээр, нийт 3.1 сая га талбай шатсан байна. Түймрийн улмаас  3 хүн нас барж, 12 хүн түлэгдэж 54 айлын гэр, байшин, 25 өвөлжөө, хашаа, 7538 толгой мал, 7 автомашин шатаж, ард иргэд, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөнд 635.9 сая төгрөг, байгаль, экологид 10.1 тэрбум төгрөг буюу нийт 11.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 175.2 сая төгрөгийн зардал гарчээ. 

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхээр хуурайшилтын улиралд хариуцсан яам, агентлагууд ой, хээриийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалт, сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгааны ажлыг хангалтгүй явуулж байгаагийн улмаас ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, нэмэгдэж улмаар  хүний амь нас эрсдэх, байгаль, экологи болон иргэдийн өмч хөрөнгөнд учрах хохирлын хэмжээ өссөөр байгааг Шадар сайд албан даалгаварт анхааруулсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны нийт бүс нутгаар 2014-2015 оны өвлийн улиралд хур тундас харьцангуй багатай, мөн 2015 оны 1, 2 дугаар улиралд олон жилийн дунджаас хур тундас бага, хуурайшилт идэвхитэй явагдах цаг агаарын урьдчилсан мэдээ гарсантай холбогдуулан 2015 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор өөрсдийн эрхлэх чиглэлийнх нь дагуу онцгой комиссын гишүүдэд албан даалгаврыг хүргүүлжээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.