2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Иргэний нисэхийн байгууллагууд С.Батмөнхийг дэмжиж мэдэгдэл гаргалаа

Иргэний нисэхийн байгууллагууд С.Батмөнхийг дэмжиж мэдэгдэл гаргалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

Иргэний нисэхийн байгууллагууд С.Батмөнхийг дэмжиж мэдэгдэл гаргалаа

 

 

МЭДЭГДЭЛ

 

Улаанбаатар хот 2015 оны 02-р сарын 16

 

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслэлээр ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх болон “Электрон системс” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хурлуудыг болохоос өмнө шийдвэрүүдийг нь урьдчилан хэвлэл мэдээлэл дээр шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн мэтээр удаа дараа мэдээлж олон нийтэд буруу ойлголт төрүүлэн улмаар шүүх хурлын ажиллагаанд илт нөлөөлөх хандлага гарах болж байгаа нь үүний ард албан тушаал эрх мэдэлд шунасан атгаг санаа өвөрлөгч хэсэг бүлэг хүмүүсийн хэрээс хэтэрсэн явдал байгааг харуулж байна.

 

Үүнийг эсэргүүцэж Иргэний нисэхийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл бид нэгдэн энэхүү мэдэгдлийг хийж байна. ИНЕГ нь 2012 онд “Электрон системс” ХХК-тай гэрээ байгуулж ажилласнаар зорчигчдын бүртгэлийн үйлчилгээний хураамж 3,5 дахин хямдарч, ИНЕГазарт болон улсын төсөвт нэг ч төгрөгний хохирол учраагүй гэдгийн баттайгаар мэдэгдэж байна. Энэхүү гэрээт ажлын улмаас улсад буюу Иргэнийн нисэхийн ерөнхий газарт хохирол учраагүй тул манай байгууллага хохирогч биш гэж үндэслэлтэй тайлбар, нотолгоо гаргасаар байтал мөрдөн байцаалтын ажиллагаа болон анхан, давж заалдах шатны шүүх хурлуудад анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд харамсаж байна.

 

С.Батмөнх нь Иргэний нисэхийн салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөж улмаар ИНЕГ-ын даргаар 7 жил үр бүтээлтэй ажиллахдаа урьд байгаагүй асар их бүтээн байгуулалтыг удирдан хийж манай салбарыг эрчимтэй хөгжлийн шинэ шатанд гаргасан ба Монголын Иргэний Нисэхийн Аюулгүй ажиллагааны шалгуурыг Дэлхийд 15-д, Азид 5-д оруулж, Өндөр хүчин чадалтай орчин үеийн бодит ажиглалтын системийг суурилуулснаар аюулгүй ажиллагааг бүрэн хангаж Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх онгоцны тоог нэмэгдүүлж улсад орох навигацын орлогыг жилд 50 тэрбум байсныг 123 тэрбум болгон нэмэгдүүлж чадсан төрийн авъяаслаг менежер, доктор С.Батмөнхтэй бид олон жил хамтран ажиллаж байгаагийнхаа хувьд түүнийг дурьдагдаж буй хууль бус үйлдэл гаргаагүй гэдэгт итгэлтэй байна. Иймд Иргэний нисэхийн салбарын хамт олон бид энэхүү асуудлын үнэн мөнийг шудрага шийдвэрлэхийг шүүхийн байгууллагаас, эцсийн шийдвэр гараагүй байхад буруутай гэж тогтоосон хэмээн нийгэмд хуурамч, сөрөг мэдээллийг шүүхийн өмнөөс дур зоргоороо нийтлэхгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна.

 

ИНЕГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо                               Б.Одгэрэл

 

Чингис Хаан ОУНБуудлын Үйлдвэрчний эвлэлийн хороо       Д.Эрдэнэбаатар

 

Монголын Нисгэгчдийн холбоо                                          З.Энхбаяр

         

Иргэний нисэхийн инженер техникийн ажилчдын холбоо     Б.Цогоо

 

Нислэгийн удирдагчдын холбоо                                         Ё.Батнасан

 

Нисэх буудлын холбоо                                                      Д.Цогням

 

Иргэний нисэхийн ахмадын хороо                                      П.Эрдэнэ-Очир

 

Иргэний нисэхийн залуучуудын холбоо                              С.Батхуяг

 

Нисэхийн мэргэшсэн ажилчдын холбоо                              Ч.Даваадорж

 

Иргэний Нисэхийн Байгууллагаас хууль бусаар халагдсан ажилчдын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо Б.Эрдэнэпил

 

 

 

Иргэний нисэхийн байгууллагууд С.Батмөнхийг дэмжиж мэдэгдэл гаргалаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.