2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » НД сангийн 190 тэрбумыг Капитал банк хүүлж байна

НД сангийн 190 тэрбумыг Капитал банк хүүлж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

НД сангийн 190 тэрбумыг Капитал банк хүүлж байна

 

Нийгмийн даатгалын сангаас өнөөдрийн байдлаар 532 тэрбум төгрөг арилжааны 8 банкинд байршиж, дундаж хүү 10.7 хувь байна. Арилжааны банкууд цалин болон тэтгэврийн зээлийг жилдээ 18-21.6 хувийн хүүтэй иргэдэд өгдөг. Үүнээс жилдээ 7.3-10.9 хувийн хүүгийн зөрүү гарч байна.

 

Эдийн засгийн хямралтай үед бид өөрөө өөрсдийнхөө төвлөрүүлсэн тэр хуримтал буюу нийгмийн даатгалын сангийн мөнгийг зайлшгүй шаардлагатай тохиолдолд бага хүүтэйгээр банкаар дамжуулж зээлж авах тэр тогтолцоог л эрэлхийлээд байгаа юм. Энэ цоо шинэ асуудал уу гэвэл биш. 2008, 2009 оны хямралын үед С.Баяр Ерөнхий сайд байхад тухайн үеийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Алтанхуяг гэж хүн ажиллаж байсан. Тэр үед ахмадын тэтгэврийн зээл 18 хувьтай банкууд ч олгож байсан. Банкууд тухайн үед нийгмийн даатгалын сангаас 14 хувийн хүүтэй мөнгө хуримтлал хэлбэрээр татаж авдаг байсан байна.

 

Өнөөдөр тэр 14 хувийн хүү буугаад 7 болчихоод байгаа юм. Тэр үед ямар зохицуулалт хийж байсан бэ гэхээр банкууд цалин, тэтгэврийн зээлийг хүүгээ бууруулаач гэхэд ХААН банкинд зээлийн хүү 18 хувиас 15 хувь болж байсан. Сарын 0.3 хувийн хүүгээр буурч байсан. Өнөөдөр үүнийг нэлээд өргөн цар хүрээнд авч үзье. Хамгийн гол нь нийгмийн даатгалын сан гэдэг бол ямарваа нэгэн байдлаар өр зээл юу ч байхгүй. Чингис, Самурай бонд биш, цэвэр монголчуудын бидний өөрсдөө бүрдүүлсэн мөнгө л байгаа. Үүнийг л зөв эрүүл эдийн засгийн бодлогыг тодорхойлж эргэлтэнд оруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Үүнийг хийхээр шат дараалалтай явж байна. Нэгдүгээрт тэтгэврийн зээлийн хүүг бууруулъя. Нийтдээ тэтгэврийн зээл зориулалтаар 355 орчим тэрбум төгрөг эргэлдэж байгаа.


532 тэрбумаас 190 тэрбумыг хасаад үлдсэн нь арилжааны 7 банкинд байршиж байна. Гэтэл үндсэндээ 3 банк нь тэтгэврийн зээл олгодоггүй байх жишээтэй. Одоо би нэг чухал асуудлыг хэлье. Нийтдээ цалингийн болон тэтгэврийн зээлийн эргэлтэд ойролцоогоор 1.7 их наяд төгрөг эргэлдэж байна. Цалингийн зээл зориулалтаар 1.4 их наяд төгрөг, тэтгэврийн зээлийн зориулалтаар 355 тэрбум төгрөг. Хэрэв тэр эргэлдэж байгаа мөнгөний 3/1 нь буюу 600 орчим тэрбум төгрөг нь бага хүүтэй бидэнд үйлчлээд эхэлвэл үүгээр өрсөлдөөнийг бий болгоно.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.