2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Японы “Сумитомо” корпораци Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагч биш, зөвхөн худалдааны түнш

Японы “Сумитомо” корпораци Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагч биш, зөвхөн худалдааны түнш

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах  уралдаант шалгаруулалтанд ялсан консорциумд Японы “Сумитомо корпораци” байгаа гэдэг мэдээ монголчуудын сэтгэлийг амрааж, итгэл төрүүлсэн. Гэтэл бодит байдал арай өөр байна.  Хөрөнгө оруулагчдын бүтцийг харуулсан дараах схемийг харна уу.

 

 



Эндээс харахад “Сумитомо корпораци” Тавантолгойн ордыг ашиглах “Төслийн компани”-д хувь эзэмшихгүй байна. Харин “Төслийн компани”-тай хамтран Худалдааны компани байгуулж, тэр компанийхаа 30% эзэмшиж байна.


Өөрөөр хэлбэл, Хонгконгийн хөрөнгө оруулагч “ММС” болон Хятадын хөрөнгө оруулагч “Шенхуа” компанийн хамтран байгуулж байгаа Тавантолгойн ордыг ашиглах “Төслийн компани”-тай хамтран түүний олборлосон нүүрсийг зах зээлд худалдах худалдааны компанийн 30% дээр л оролцож байна.


Энэ 30% их учиртай. Иргэд санаж байгаа бол БНХАУ-ын дарга Сы Жин Пин 2014 оны 8 дугаар сард Монгол улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол улсын Зам, тээврийн яам, Хятад улсын холбогдох байгууллагатай Транзит тээврийн болон далайн боомт ашиглах, төмөр замын тээврийн хөнгөлттэй тарифын зэрэг гэрээнүүдийг байгуулсан. Энэ гэрээгээр Хятад улсад экспортолж байгаа нийт бүтээгдэхүүний 1/3 хувийг Монгол улс Хятадын 7 далайн боомтоор дамжуулан Гуравдагч оронд экспортлох эрх авсан. Мөн тэдгээр далайн боомтууд хүртэл тээвэрлэх төмөр замын тээврийн тарифын хөнгөлөлт авсан.


Эдгээр гэрээнүүд “Сумитомо корпораци”-ийг энэ худалдааны компанид 30%-тай оролцох боломжийг хангасан байна.
   

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.