2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит “МТЗ” ХК-аас авч болохгүй

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит “МТЗ” ХК-аас авч болохгүй

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит “МТЗ” ХК-аас авч болохгүй

 

Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг чухал обьект нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам болж хэлэлцээр хийгдэж байна. Гэтэл энэ чиглэлийн төмөр замыг Монгол Улсын төрийн өмчит “МТЗ” ХК эзэмшиж байна. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр “МТЗ” ХК-ийн эзэмшиж байгаа төмөр замын суурь бүтэц яагаад уралдаант шалгаруулалтын хэсэг болж гадны компанид өгөхөөр болов?


Тэгвэл яагаад “МТЗ” ХК энэ чиглэлийн төмөр замыг эзэмшиж байгаа вэ? Хариултыг нягтлан шалгая.


“МТЗ” нь Монгол Улсын стратегийн зорилгоор 2007 онд байгуулагдсан төрийн өмчит компани. Монгол-Оросын хамтарсан “УБТЗ”-тай өрсөлдүүлэх, шинээр баригдах төмөр замыг Монгол Улс өөрөө өмчлөх, дотоодын төмөр замын сүлжээ бүхий үндэсний төмөр замын компанитай болох үндэсний эрх ашгийг хангах зорилгоор байгуулагдсан.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011.09.09 өдрийн 35/32 дугаар Зөвлөмжийн 1-д "УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-д шинээр барихаар заасан төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд Концессийн хуулийн 17.1.1-д заасны журмын дагуу олгох" гэжээ.

Концессийн тухай хуулийн 17.1. Дор дурдсан тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болно: 17.1.1 “уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн” гэжээ.

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2012.11 сарын 121 дүгээр тогтоолоор   1 болон 2 дугаар ээлжинд баригдах  /ТТ-Гашуунсухайт чиглэлийн 267 км ороод/ 1800 км төмөр замын тусгай зөвшөөрлийг “МТЗ” ХК-д олгожээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг уралдаант шалгаруулалтаар олгох нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзэж Монгол улсын төр өөрийн төрийн өмчит компанидаа шууд гэрээгээр олгосон байна. Гэтэл одоо М. Энхсайхан сайд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгож, гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 35/32 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолыг зөрчиж байна.
 
Иймд төрийн өмчит “МТЗ” ХК-д Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тусгай зөвшөөрлийг олгосныг буцаан авч болохгүй.

Шинээр барих төмөр замыг хувийн хэвшилд шилжүүлэх тухай М. Энхсайханы хэлж байгаа үндэслэл 2007 оны төмөр замын тээврийн тухай хууль, 2010 оны 6 сард баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын төр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний төмөр замын сүлжээ байгуулах зэрэг шаардлага, зорилтыг үндэслэн шинээр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг төрийн өмчит “МТЗ” ХК-д олгосон.

Тэгээд ч төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөлтэй байдаг бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн “Тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, шаардлага” гэсэн 9 дүгээр зүйлийн 9.1-д Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараахь зарчмыг баримтална: 9.1.1 “улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж заасныг анхаарахгүй байхын аргагүй.

Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай энэ төмөр замаар Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг тээвэрлэнэ. Тээвэрлэх ачаа нь бэлэн байхад “МТЗ”-д  хамтран ажиллах хөрөнгө оруулагч хаанаас ч олдоно.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.