2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Цахилгааны үнийн асуудлаар талууд уулзалдав

Цахилгааны үнийн асуудлаар талууд уулзалдав

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Цахилгааны үнийн асуудлаар талууд уулзалдав

 

ШӨХТГ-ын даргын баталсан 2015.01.23-ны 5/1 тоот удирдамжийн дагуу цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг судлан, хянан шалгах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан судалгаа, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа тухай мэдээллийг өмнө нь манай байгууллагаас олон нийтэд хүргэсэн билээ.

Уг судалгаа, хяналт шалгалтын ажлын хүрээнд ШӨХТГ-ын удирдлагууд Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан зах зээлийн харилцаанд шилжсэн 1990-ээд оноос эхлэн хүнд ачааг үүрч ирсэн эрчим хүчний салбарыг дэмжиж, ЭХЗХ-ноос 150кВт/ц-аас дээших ахуйн болон нэгжийн хэрэглээний эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх байр суурийг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч үүнийг 2015 онд багтаан хэрэгжүүлэх тал дээр эдийн засгийн хямралаас улбаалсан иргэдийн амьжиргааны төвшин, бизнес эрхлэгчдийн хүндрэл бэрхшээлийг бодолцож, эцсийн хэрэглэгч дээр тусах нөлөөлийг бодитойгоор тооцож шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлэв.

Эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлнэ гэхээс илүү эрчим хүчний салбарын аж ахуй эрхлэгчдийн бүтэц, менежментийг оновчтой болгох, үргүй зардлыг багасгах замаар алдагдлыг бууруулах боломжтойг Т.Аюурсайхан онцоллоо. Мөн түүнчлэн ЭХЗХ-ноос хуульд заасан чиг үүргийнхээ дагуу эрчим хүчний үнэ тарифыг зохицуулах эрхтэй ч гэсэн эрчим хүчний компаниуд хуулийн дагуу ШӨХТГ-аас зөвшөөрөл авсны үндсэн дээр үнэ тарифынхаа өөрчлөлтийг мөрдүүлэх ёстойг санууллаа.

Цаашид хоёр тал эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин болон төрийн байгууллагуудын хууль тогтоомж хэрэгжүүлэх чиг үүргийн уялдаа холбоог сайжруулах тал дээр харилцан ойлголцлыг хангаж ажиллахаар санал нийлэв.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn