2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Алтай Констракшн”-ий үйл ажиллагааг зогсоожээ

“Алтай Констракшн”-ий үйл ажиллагааг зогсоожээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 “Алтай Констракшн”-ий үйл ажиллагааг зогсоожээ Сар шинийн өмнө барилгын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 8 буюу өчигдөр өдрийн 13.50 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул Хотхон”-ы барилгын есөн давхраас 36 настай иргэн, Б унаж, нас барсан хэрэг гарсан байна. Талийгаач Б нь тус барилгад ажиллаж байсан бөгөөд есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үедээ ийнхүү амиа алджээ. Тодруулбал, лифтний ган татлага тасарснаар есөн давхраас унаж амиа алдсан аж.

Тус барилгын захиалагчаар “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байжээ. Одоогоор “Алтай Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.

“Алтай Констракшн” ХХК-ийн хувьд Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнээр овоглодог.  Өмнө нь иргэдийг гэрээний заалтаар далимдуулан хохироож байна хэмээн багагүй шуугиулж байсан.  Өөрөөр хэлбэл, өндөр үнэтэй орон сууцандаа захиалга авахдаа гэрээний заалтаар төөрөгдүүлж, иргэдийг хохироосон тохиолдол гарч байсан ч тэд иргэдээсээ хүлцэл өчсөнөөр намжиж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.