2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд шаардлага хүргүүллээ

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд шаардлага хүргүүллээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд шаардлага хүргүүллээ МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, төлбөрийн тэнцэл алдагдсан, санхүүгийн хямрал бий болсон талаар мэдэгдэл гаргаж, шаардлага тавихаар цаг товложээ.

Гэсэн ч Монголбанкны ерөнхийлөгч Олон улсын валютын сангийн хуралтай холбоотой бэлтгэл ажилтай гэсэн шалтгаанаар өөрөө биечлэн уулзах боломжгүй гэдгээ хэлээд, Тамгын газрын дарга Чимэд-Юндэнг уулзуулсан байна. Ямар шаардлага тавьсан талаар Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуягаас тодрууллаа. Тэрбээр, Бид Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд хаягласан мэдэгдлээ Тамгын газрын даргаар нь дамжуулж өглөө.

Валютын ханш хөөрөгдсөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, худалдан авах чадвар буурсан. Бэлэн мөнгөний хомсдол үүссэнтэй холбогдуулан мэдэгдэл хүргэхээр албан ёсоор цаг авсан. Бид цагтаа ирсэн.

Шаардлагын хариуг сэтгүүлчид, иргэд олон нийтийн  өмнө нээлттэй өгөөч, нэгдсэн ойлголттой болъё. Цаашилбал, мөнгөний бодлого алдагдсан энэ асуудал дээрээ хариуцлага хүлээгээч гэж мэдэгдэл хүлээлгэж өгөхөөр хүрэлцэн ирсэн боловч байсангүй.

Төрийн өндөр албан тушаалтан цаг болзчихоод цагтаа байдагггүй нь дахиад л хариуцлага, ёсзүйн алдаа гэж үзэж байна. Цаашдаа Монгол Улсын иргэдийн өмнө Монголын мөнгөний бодлого, хямралт байдлын талаар нээлттэй ярилцлага явуулъя гэсэн саналыг Тамгын газрын даргад нь албан ёсоор тавиад, уулзалтыг 15 хоногийн дотор зохион байгуулахаар боллоо. Ярилцлагыг эдийн засагчид, иргэд, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулан зохион байгуулна.

-Ямар шаардлага тавьсан бэ?


-Зургаан зүйл бүхий шаардлага хүргүүллээ.


Нэгдүгээрт, үнэ тогтворжуулах хөтөлбөрт ямар аж ахуйн нэг хамрагдаж, ямар үр дүнд хүрсэн талаар

Хоёрдугаарт, Свопоор болон гаднын харилцагч байгууллагуудаасаа арилжааны хэлбэрээр хэдий хэмжээний зээл, ямар нөхцөлтэйгээр авсан, түүнийгээ хэнд ямар хэлбэрээр өгсөн. Үр дүн нь ямар байгаа талаар.

Гуравдугаарт, Монгол Улсын өнөөгийн өр төлбөрийн хэмжээг албан ёсоор мэдээлээч.


Дөрөвдүгээрт, Монгол Улсын мөнгөний бодлого алдагдсан, төгрөгийн ханш өдрөөс өдөрт суларч байна. Худалдан авах чадвар суларч байгаатай холбоотой дорвитой арга хэмжээ аваагүй. Цаашид энэ талаар ямар арга хэмжээ авах вэ, 3-4 сарын дараа валютын ханш хэдэн төгрөг болох вэ. Үүнийг албан ёсны тооцоо судалгаатайгаар иргэддээ мэдээлээч ээ.

Тавдугаарт, Төлбөрийн тэнцэл алдагдсантай холбоотой Монголбанкнаас ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Валютын нөөц хэдэн төгрөг байна вэ, нийт болон цэвэр валютын нөөц хэдэн төгрөг байгааг ил зарлаач ээ.

Зургаадугаарт, Бодлогогүйгээр мөнгө хэвлэсэн. Хэдэн төгрөг хэвлээд, түүнийгээ юунд зарцуулж байна вэ, үр дүн нь хаана байна вэ?  гэсэн зургаан асуултыг тавьсан.


Дараагийн уулзалтаар эдгээр асуултын хариуг олон нийтийн өмнө авна.

Монголбанкны тухай хуульд хамгийн том нэгдүгээр зорилт нь “Төгрөгийн тогтвортой байдлыг хангах” гэсэн заалт байдаг. Энэ талаар дорвитой арга хэмжээ авсангүй. 2012 оны арванхоёрдугаар сард нэг доллар 1380 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1950 төгрөгт хүрлээ. Энэ талаар үнэн бодит мэдээлэл өгөхийг бид шаардаж байна гэж МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг мэдээлэв.

Эдгээр асуултын хариуг өгөхөөс гадна Монголбанкны ерөнхийлөгч улс төрийн хариуцлага хүлээх ёстой, албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж, ёсзүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буйгаа тэд мэдэгдлээ.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.