2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатар Солонгосруу 18, БНХАУ-руу 12 удаа явжээ

Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатар Солонгосруу 18, БНХАУ-руу 12 удаа явжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатар Солонгосруу 18, БНХАУ-руу 12 удаа явжээ

 

Налайх дүүргийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр чуулган өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд хуралдаж, дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2014 оны хэрэгжилтийг “Хангалтгүй” гэж дүгнэж, Засаг дарга Х.Болдбаатарыг ажиллах эсэхэд цаашид итгэл үзүүлэх талаар хэлэлцээд, төлөөлөгчид 56 хувийн саналаар огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Тус хуралдаанаар дүүргийн 2015 оны төсөв, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэн батлаж, хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өргөн мэдүүлсэн юм. Тус чуулганы шийдвэрийн хариуг 5 хоногийн дотор өгөх ёстой Э.Бат-Үүл дарга одоог хүртэл орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын гаргасан хурлын шийдвэрийн хариуг өгөөгүй байна. Үүний улмаас дүүргийн 2015 оны төсөв гацаж, дүүргийн Засаг даргын дэргэдэх төсөвт байгууллагынхан цалин мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа.


Харин иргэдийн нэрлэснээр Нисдэг дарга буюу Налайх дүүргийн Засаг дарга /асан/ Х.Болдбаатар хууль бусаар ажлаа хийсээр байгаа бөгөөд түүний хууль бус зарим үйлдлийн баримтаас дурдвал: - А00001212, А0022504, А0030314, Е0428536 дугаартай албан 3, ердийн 1 паспортаа хилийн штамп дарах зайгүй болтол 40 гаруй удаа гадаадын улс орнууд руу нисчээ.

 

-Эгэл амьдралтай байсан тэрбээр одоо өөрийн эзэмшилдээ Ланд-200 тэргүүтэй 3-4 машин тансаг орон сууцтай болжээ.

 

-Орон нутгийн хөгжил төсвийн хөрөнгөөр хийгддэг тендерүүдийг хууль бусаар шалгаруулдаг танил талдаа өгдөг нэг жишээ гэхэд нэг тэрбум төгрөгийн өртөгөөр хийсэн дулааны бойлер үхмэл хөрөнгө болон ашиглагдахгүй байна.

 

- Газар олголтын 60-70 хувь нь хууль бус төдийгүй Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газруудад газар олгосон байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд дүүргийн ИТХ-аас огцруулах шийдвэр гарсны дараа 2014 онб 12 сарын 30-нд Мойлтын тохой гэдэг газарт зуслангийн зориулалтаар 76 айлын газар олгосон байна. Орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын өргөн барьсан шийдвэрийг үл тоон дүүрэгт үүсээд байгаа нөхцөлийг улам хүндрүүлж байгаадаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл та анхаарна уу. Дүүргийн ИТХ-ын 11 дүгээр чуулганы шийдвэрийг үл хүндэтгэн өөрийнхөө хууль бус үйлдлүүдийг хаацайлж, сандал ширээтэйгээ зууралдаж буй Засаг даргад хууль, хяналтын байгууллагууд хараа хяналтаа тавих цаг нэгэнт болжээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.