2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Номтойбаяр цалин тэтгвэрийн зээлийн хүүг бууруулах санаачлага гаргалаа

Н.Номтойбаяр цалин тэтгвэрийн зээлийн хүүг бууруулах санаачлага гаргалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилсан Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Содбилэг мэдээлсэн бөгөөд уг тогтоолын төсөл нь ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг сард 0.3-0.5 хувиар бууруулах зорилготой ажээ. Эдийн засгийн хямралд хамгийн их өртөж байгаа хүмүүс бол ахмад настнууд бөгөөд 2012 оны үетэй харьцуулахад тэтгэврийн зээлийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн байна. Ахмадууд сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийг арилжааны банкуудаас авдаг.


Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 328 мянган тэтгэвэр авагчдын 60 орчим хувь буюу 190 мянга нь өдгөө тэтгэврийн зээлтэй байгаа аж. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 355 тэрбум төгрөгөөс хүү тооцож үзвэл ахмадууд сардаа 5.3 тэрбум, жилдээ 63.9 тэрбум төгрөгийн хүү төлж байна. Өөрөөр хэлбэл, нэг ахмад настанд дунджаар жилд 340 мянга, сард 30 орчим мянга төгрөг оногдож байгаа юм.
Нийгмийн даатгалын сангаас иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг арилжааны банкуудад 10.7 хувийн хүүтэйгээр хадгалуулж байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийн 18 хувийн хүү, банкинд хадгалуулсан хуримтлалын 10.7 хувийн хүү хоорондын зөрүү нь 7.3. Хүүний зөрүүтэй холбоотой асуудлыг зөвшилцөлд тулгуурлан зохицуулж чадвал ахмад настны тэтгэврийн зээлийн хүүний хэмжээг сард 0.3-0.5 хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж О.Содбилэг гишүүн мэдээллээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.