2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Дарханы АН-ынхан намын даргаа хүлээн сууна

Дарханы АН-ынхан намын даргаа хүлээн сууна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 

Манай сайтын хаягаар Дарханы АН болон одоогийн АН-ын удирдлагуудын хооронд үүсээд байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирлээ. Энэ мэдээллийг хүргье :

 

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо 2015 оны 01-р сарын 26 өдөр хуралдаж, Дархан-Уул аймгийн АН-ын сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог дүрмийн бусаар баталжээ. Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нь аймгийн намын хорооны болон ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг зохион байгуулдаг бие даасан байгууллага юм. АН-ын дүрэм ёсоор тус хороо нь аймгийн намын хорооны зөвлөлдөх зөвлөлийн шийдвэрээр байгуулагдаж, Дотоод Сонгуулийн Хорооноос батламжлагддаг аж. Гэтэл АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр гэнэтхэн Н.Мөнхдаш бол намын дарга, З.Энхболд Н.Мөнхдашд Дарханы АН-ыг төлөөлнө гэсэн утгатай итгэмжлэл өгсөн гэж Дотоод Сонгуулийн Хороонд албан бичиг явуулан Н.Мөнхдашийн санал болгосноор сонгуулийн хорооны гишүүдийг батламжлуулжээ.

 

Генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь Н.Мөнхдаш 2013 оны 07-р сарын 19-ны өдөр намын дарга болсон гэсэн тогтоолыг албан бичигтээ хавсаргасан аж. Гэтэл тэр тогтоол нь Хяналтын Ерөнхий Хорооны 2013 оны 11-р сарын 18-ны өдрийн №02 тоот тогтоолоор хүчингүй болчихсон, өөрөөр хэлбэл Н.Мөнхдашийг намын даргаар сонгосон хурлын шийдвэр бүхэлдээ хүчингүй байж. Мөн албан бичигт Л.Эрхэмбаяр нь Л.Наранбаатарыг АН-ын гишүүн биш, намаасаа гарсан гэсэн байна. Гэтэл Л.Наранбаатар нь намын гишүүнчлэлээ Дархан сумаас хасуулж, өөрийн төрөлх нутаг болох Шарын гол сумын АН-д элсэн, батлахаа шинэчилсэн байтал зөвхөн Дархан сумын АН-ын бүртгэлээс 2013 оны 09-р сарын 15-нд хасуулсан тодорхойлолтыг нь барьж өрөөсгөл дүгнэлт хийсэн байна.  Л.Наранбаатар нь 2014 оны 3-р сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн АН-ын даргаар намын үндсэн дүрмийн дагуу сонгогдсон бөгөөд тухайн үед намын бүтцийн байгууллага болох зөвлөлдөх зөвлөл, хяналтын салбар хороо, хэрэг эрхлэх газар, сонгуулийн нутаг дэвсгэрийн хороогоо байгуулан, намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байж. Гэтэл Л.Эрхэмбаяр, З.Энхболд нарын будилуулсан албан бичигнээс болж 3000 орчим гишүүдийн саналаар байгуулагдсан Дархан-Уул аймгийн АН-ын хорооны 99 гишүүний эрх зөрчигдөж, намын хорооны хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн учраас өнөөдөр Дарханы АН-аас төв намын байрандаа суулт зарласан байна. Тэд дотоод сонгуулийн хороог яаралтай хуралдуулж, Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог намын үндсэн дүрмийн дагуу шударгаар байгуулахыг шаардаж байгаа аж.

 

Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо намын удирдагууддаа мэдэгдсэн ажээ. Намын гишүүд нь З.Энхболд, Л.Эрхэмбаяр, Н.Мөнхдаш нарын эл увайгүй үйлдлийг эсэргүүцэж төв намын байрныхаа гадаа томоохон жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байж. Гэтэл Сүхбаатар дүүргээс тэдний жагсаал хийх мэдэгдлийг янз бүрийн шалтаг хайн, хүлээж авахаас татгалзсан байна. Намын даргыг огцруулах асуудал яригдсан учраас дарамтнаас айж зөвшөөрөл өгөөгүй байх талтай байна.  Юутай ч энэ удаад намын төв байрандаа хөнжил гудас, мишоктойгоо ирсэн гишүүд Дотоод Сонгуулийн Хороо шударга шийдвэр гаргатал намын байрнаасаа гарахгүйгээр шийдсэн байна.

 

 


Баримт-1: Н.Мөнхдашийг намын даргаар сонгосон хурлыг хүчингүй болгосон шийдвэр.

 



Баримт-2: Л.Наранбаатар АН-ын гишүүн мөн болох тодорхойлолт

 



Баримт-3: Л.Наранбаатарын АН-ын гишүүний батлах
 









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.