2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ БОЛОН УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ ТУС НАМЫН БҮЛЭГТ

МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ БОЛОН УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ ТУС НАМЫН БҮЛЭГТ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ БОЛОН УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ ТУС НАМЫН БҮЛЭГТ

 

Санал хүргүүлэх тухай
 
Монгол Ардын Нам нь Монгол улсын эдийн засгийн хүндрэлтэй байдалд дүгнэлт хийн Намын эрх ашгийг хойш нь тавьж Ардчилсан намаас ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах саналыг хүлээн аваад ажиллаж байна.
 
Гэтэл сүүлийн өдрүүдийн улс төр, эдийн засаг, төсвийн хэлэлцүүлгийн байдлыг харахад улс орныг өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэн хүнд байдалд оруулсан гол буруутнууд нь харанхуйд уусах мэт алга болж, харин Монгол Ардын Намаас шийдлийн хэмээх Засгийн газарт орсон сайд нарыг буруутан мэтээр харагдуулж эхэллээ.
.      
Цаашид 2015,  2016 онд эдийн засаг ба ард түмний амьжиргаа сайжрахгүй нь хэн бүхэнд тодорхой болж байна. Энэ нь Монгол Ардын Намаас болж хямрал улам даамжирч байгаа мэтээр ойлгогдож, Ардчилсан намтай хамт намын маань нэр хүнд олон түмний дунд унаж болзошгүй байгаад жирийн гишүүд маш их санаа зовж, намын анхан шатны удирдлагууд бидэнд хандах боллоо.
 
Нийслэлийн намын анхан шатны байгууллагуудын тайлангийн хурлаар улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, Шийдлийн Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаатай холбогдуулан намын гишүүдээс гарсан санал шүүмжлэлүүдийг харгалзан үзэж, дүүргийн Монгол Ардын Намын хороодоос намын бодлогыг тодорхойлогч Та бүхэнд доорхи саналыг хүргүүлж байна.
 
1. Монгол Ардын Нам 2012 оны 7-р  сард Засгийн газрыг хүлээлгэн өгсөн цаг үе,  2014 оны 11-р сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн газар үйл ажиллагаа эхэлсэн цаг үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын хэмжээ, улсын өр, валютын ханш, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг гол асуудлуудаар албан ёсны статистик дүгнэлт гаргаж  ГАРААНЫ нөхцөлөө тодорхой болгож, Намын Бага хурал болон олон нийтэд мэдээлэх.
 
Жишээ нь: Валютын ханш 1 ам доллар
2012 оны 7 сард  1350 төг
2014 оны 11 сард  1880 төг
2016 оны 7 сард  хэд болох вэ?  гэхчлэн...
 
2. Монгол Ардын Нам, Ардчилсан Нам  хоёрын  2014 оны 12-р сард  байгуулсан хамтран ажиллах тухай гэрээний заалтуудыг анхнаас нь хатуу мөрдүүлэх, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа Ардчилсан намын үйлдэлд хүлцэнгүй биш, эрс шийдэмгий хандан, гэрээ цуцлаж болох талаар албан ёсны анхааруулга өгөх
 
3. Улс орноо барьцаалан байж авсан Чингис, Самурай  бонд болон бусад зээл бондуудын зарцуулалтанд шалгалт хийж, төрийн хөрөнгийг хувьдаа завшсан эсхүл буруу бодлогоор зарцуулсан нь тогтоогдвол Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Г.Дэнзэн, Ч.Улаан, Н.Золжаргал нарын хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэхийг шаардах нь зүйтэй гэж үзэж байна.
 
 
4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүргийн Орон нутгийн сонгуулийн дүнг үл огоорон төрийн албыг улс төрийн намын харьяаллаар ялгаварлан хандаж төрлийн, намын вант улс болгож, төсөв хөрөнгө, төсөл, арга хэмжээг ард түмний санал асуулга гэх нэрээр хүч тулган хэрэгжүүлж нийслэлд нэг хүний хязгааргүй эрх мэдлээр хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг анхааралдаа авч УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс Нийслэлийн Монгол Ардын Намын хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулж үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай байна.
 
САНАЛ ГАРГАСАН:
 
 
Хан-Уул дүүргийн  МАН-ын хороо
Налайх дүүргийн  МАН-ын хороо
Баянгол дүүргийн МАН-ын хороо
Баянзүрх дүүргийн МАН-ын хороо
Багануур дүүргийн  МАН-ын хороо
Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо
Багахангай дүүргийн МАН-ын хороо
 
2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.