2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Монголын Төмөр замд Хятадууд ирээд ажиллаж эхэллээ

Монголын Төмөр замд Хятадууд ирээд ажиллаж эхэллээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

Тавантолгойн гэрээ хэлэлцээрийн дагуу Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлын гүйцэтгэлийг  Хятадын Шинхуа групп хийж гүйцэтгэхээр шалгарсан байгаа  Монгол улсын талаас хэлэлцээрийг ахлаж байгаа М Энхсайханы хувьд Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулж 30 жилийн дараа суурь бүтцийн 51  хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шаардлага тавиад байгаа.

 

Энэ дагуу Шинхуа группын Хятад ажилчид МТЗ ТӨХК ний байранд байрлаж судалгаа нэрийн дор хамаг зүйлийг нь онгичиж байгаа бололтой  Одоогийн байдлаар Шинхуа гийн зүгээс 267 км төмөр замын ажилд МТЗ ТӨХК ний  удирдлагын  итгэмлэлийг авах санал гаргасан байна  МТЗ ТӨХК ны хувьд тавантолгойн консерциумтай нууцлалын гэрээ хэлэлцээр байгуулана  Энэ хэлэлцээрийг хийхийн өмнө Шинхуагийн хятад ажилчид материалтай танилцаж судалж байна гэсэн мэдээллийг өгч байна.

 

Хөрөнгө оруулалтын гэрээнд гурван зүйл тусгасны нэг нь МТЗ ТӨХК эрх үүргээ шилжүүлэх тухай гэрээ багтаж байгаа нь гол асуудал болж байна   Шинхуа группын зүгээс Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн зам барих эрхмэдлийг  өөрсөддөө авхаас гадна бас 1800 км төмөр замын ажилд санаархаж байгаа бололтой тэд МТЗ ТӨХК нд 1800 км төмөр замын ажлын мэдээ материалыг өгөхийг хүссэн байна

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn