2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Хакухо башёг хошуучилж байна

Хакухо башёг хошуучилж байна

Нийтлэлийн төрөл: Спорт

Мэргэжлийн сумогийн Нагоя башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. "Aichi Prefectural Gymnasium" ордонд болж буй энэ удаагийн башёд Хакухо, ёкозүна Асашёорюү Дагвадоржийг хэдэнтээ өвдөглүүлж байсан уран барилдаант Аминишикитэй барилдлаа. Хакухогийн хувьд өчигдөр Чиёотайрюүг давснаар долоон даваатай башёг ганцаараа тэргүүлж эхэлсэн билээ. Аминишики их аваргыг дэвжээнээс түлхэж гаргахын даваан дээр олсон дээр эргэж, хүчиндээ дийлдсэн Аминишики газардсан юм. Ингэснээр Хакухо башёг ганцаараа итгэл төгс тэргүүлж эхэллээ.

Харин ёкозүна Харумафүжи Чиёотайрюүгийн ширүүн дайралтыг тогтоож дийлэлгүй унаснаар зургаан даваа хоёр унаатай боллоо. Гуравдугаар сарын башёд Харумафүжи мөн л Чиёотайрюүд тахим буулгаж байсан билээ. Харумафүжи сүүлийн хоёр башёд нийтдээ 10 удаа өвдөг шороодсон нь ёкозүна цолтой бөхөд байж болшгүй олон унаа гэж Мэргэжлийн сумогийн холбооноос сануулга өгөөд байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.