2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Жавхлан тариаланчидтай нийлж жагсана, тэмцэнэ

С.Жавхлан тариаланчидтай нийлж жагсана, тэмцэнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

С.Жавхлан тариаланчидтай нийлж жагсана, тэмцэнэ Үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо болон МУГЖ С.Жавхлан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар, салбарын яам, гурил үйлдвэрлэгчдийн холбооны шийдвэрийг эцсийн байдлаар шийдэгдсэнд бухимдлаа илэрхийлэв.

Учир нь ОХУ-аас импортлох 20тонн будаа аль хэдийн орж ирээд буулгаж байна. Тэдний  хийсэн хөдөлмөр, хэлсэн үг, хүргүүлсэн шаардлагыг нохой хуцахын дайтай хүлээж авсангүй, иймд 2 дугаар сарын дөрвөнд жагсаал зохион байгуулна гэв.

Тариаланчдын  гурван жилийн хөдөлмөрийн хөлс болон урамшууллын мөнгийг өгөөгүй төдийгүй өгөх ёстой мөнгөн дүнг танасан нь олон хүний амьжиргааг боомилж, дараа дараагийн алхамуудыг хийхэд хүргэж байна гэлээ.

Банкны зээл, хүүгийн хүү гээд тариаланчдын өр зээлийг он дамнан хэрээс хэтэрч байгааг хэллээ. Түүнчлэн гурил үйлдвэрлэгчдийн будааг авч урд хөршрүү худалдаалах бодолтой байна гэсэн юм.
Мэдээллийн үеэр МУГЖ С.Жавхлан хэлэхдээ “манай улс ОХУ-аас шатахууны хараат байгаа, цаашид хүнсний хараат болоход ойрхон байна. 

 

 
Монгол ёс заншил үгүй болж, үүний дараа монгол хүн өөрөө үгүйрч байгаа энэ цаг үед, удахгүй монгол хүнс үгүй болох гэж байна. Монголын хөрсөнд тариалсан үр тариаг идсэн хүн хорт хавдар туслаа гэх яриа гарсан. Ийм увиагүй хүмүүс төрийн ажлыг явуулж байгаад бид харамсалтай байна. Монгол нутгийнхаа газар шороог дорд үзэж байна. Монголын нэг мал 1700 орчим төрлийн өвс ургамал олж иддэг гэсэн тоо баримт байдаг, тэгвэл тэр хөрс шороонд ургасан өвс ургамалаар хооллоод мал нь яагаад хордохгүй өсөөд байгаа юм.

Үндэсний гэсэн бүхнээ үгүй хийх гэж байна. Иймээс  энэ асуудалтай тууштай тэмцэнэ, гурил иддэг монгол хүн бүрийг хоёрдугаар сарын 4-ны жагсаалд нэгдэхийг уриалж байна гэлээ.
Мөн “Үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны тэргүүн Л.Цандэлэг энэ удаагийн жагсаалыг зохион байгуулснаар 2015 оны тариалалт зогсож, ирэх жилд гурил хүнсний хомсдол болоход хэн буруутайг ард түмэнд ойлгуулах зорилготой юм.

Одоогийн байдлаар жагсаалд хөдөө орон нутгийн тариалан эрхлэгчид нийлсэн 3 мянга гаруй хүн оролцохоо мэдэгдээд байгаа гэв.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.