2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Р.Жигжид сайдын хайгуулын лиценз олгох ажил "бантан" болжээ

Р.Жигжид сайдын хайгуулын лиценз олгох ажил "бантан" болжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

 

 

Хэдхэн хоногийн өмнө Уул уурхайн сайд Р.Жигжид, АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа нар тохой залган суугаад цахимаар баталгаатай, найдвартай, шударга байдлаар лиценз олгоно хэмээн сүртэй зарлан мэдээлсэн ажил нь өнөөдөр "бантан" болоод сууж байна. Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу VPN тусгай төхөөрөмжөөр аж ахуй нэгжүүдийн мэдээллийг авч эхэлсэн. Өнөөдөр өглөө Ашигт малтмалын газрын цахим хуудсанд “Цахим дугаар олгох системд доголдол гарсан тул өнөөдрийн дугаар олгох ажиллагааг хүчингүйд тооцлоо. Хуваарийн дагуу 2 дугаар сарын 3-ны Мягмар гарагт та дахин хандана уу” гэсэн байв.

Хэдхэн хоногийн өмнө ТЕГ-ын Кибер аюулгүй ажиллагааны газар төрийн нууцтай холбоотой асуудлаар шалгалт хийсэн гэх.
Бүртгэлд оролцож байгаа зарим компаниудаас уг асуудлаар тодруулахад бүгд нэг л хариулт хэлж байлаа. Энэ нь “бүртгэлийн систем нь ч нээгдээгүй ачааллаж байх 10-20 секундын хооронд л хэдийнэ 30 компани бүртгүүлчихсэн байна билээ. Систем нь өөрөө нээгдээгүй байхад ингэж болдог юм уу” гэсэн юм.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.