2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ерөнхий сайд амнаасаа буцаж эхлэв үү

Ерөнхий сайд амнаасаа буцаж эхлэв үү

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Ерөнхий сайд амнаасаа буцаж эхлэв үү

Бодлогогүй үг хэлж, түүнээсээ болж шүүмжлүүлж байдаг хүн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Тэрээр болохгүй бүтэхгүй зүйлийг сайн сайхнаар ярьдаг их л өөдрөг үзэлтэй нэгэн. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна гэхэд үгүй ээ. Яг хэвэндээ байгаа, харин ч буурсан байх шүү гэнэ.

 

Хүмүүс ажилгүй боллоо гэвэл үгүй ээ. Бид харин ч хүмүүсийг ажилтай, орлоготой болгож байгаа хэмээнэ. Ингэж л ярьдаг хүн. Шүүмжилсэн хүн болгон түүний хувьд “тэнэг”-үүд. Цэцэн хүн бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шүүмжлэхгүй байх байсан.

 

Өвөрхангай аймагт ажлаар явж байгаа Засгийн газрын тэргүүн орон нутгийн сэтгүүлчдэд пүрэв гарагийн 30 минутаа зориулсан билээ. Уулзалтын үеэр “Оюутолгойгоос халагдсан ажилчдыг яах вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултанд ийнхүү хариулсан байх юм.

 

Тэрээр хэлэхдээ “Яг одоогоор ажлаас халагдчихлаа гээд цаасаа бариад ирсэн хүн алга. Хэрэв байвал өөр ажилд зуучилж өгөхийг Я.Санжмятавд даалгасан” хэмээлээ. Одоо тэгэхээр Оюутолгойгоос халагдсан хүн болгон Ерөнхий сайд болон салбарын сайдад халагдсан тушаалаа хувилж аваачиж өгөх болж байгаа юм шиг байна.

 

Хэрвээ тэд ийнхүү халагдсан тухайгаа мэдэгдэхгүй бол Ерөнхий сайд Оюутолгойгоос нэг ч хүн халагдаагүй гэж ойлгоод яваад юм шиг байна хөөрхийс Урьд нь Ерөнхий сайд 30 минутаараа “1700 хүн ажилгүй болж байгаа бол Шинэчлэлийн засгийн газар энэ хүмүүсийн дараагийн ажлын байрыг шийднэ.

 

Үүнийг хийж чадахгүй бол засгийн газар гэж байгаад юу гэхэв дээ” хэмээн нэлээн том ам гарсан. Харин мань хүний хөдөө орон нутатгийн сэтгүүлчдэд тайлбарласнаас харвал амнаасаа буцаж мэдэх ч юм шиг. Ер нь манай улсын ерөнхий сайд үг, хэлээ жаал цэгнэхгүй бол төрийн хүн гэж хэлэхэд бэрхтэй л санагдах боллоо.

 

Засаг тэргүүлж буй хүн ийм хариуцлагагүй үгнүүдийг амнаасаа энд тэнд хамаа намаагүй “унагаад” явж болж  байгаа юм уу, үгүй ч юм уу. Төрийн өндөр албан тушаал хашдаг эрхмүүд олон нийтийн өмнө хэлэх үгийнхээ утга, санааг жаахан бодолцож баймаар.

 

Н.Чинзориг

 

Эх сурвалж: "new.mn"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.