2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Бямбацогт: Элчин сайдуудын томилгоон дээр намууд зөвшилцөөгүй

С.Бямбацогт: Элчин сайдуудын томилгоон дээр намууд зөвшилцөөгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 С.Бямбацогт: Элчин сайдуудын томилгоон дээр намууд зөвшилцөөгүй УИХ дахь МАН-ын бүлгийн хурал хуваарь ёсоор өчигдөр болсон. Тус бүлгийн хурлаар үндсэн дөрвөн чухал асуудлыг хэлэлцжээ. Хурлын талаарх мэдээллийг өнөөдөр тус бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өнөөдөр өгсөн юм.
 
Тэрээр “Тавантолгойн орд газарт гадаад болон Монгол талын түншлэлтэй байгуулах хэлэлцээрийн талаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг  сонслоо. Мөн төсвийн тодотголын үеэр УИХ-д өргөн баригдсан нийслэл хотын татварын асуудлыг ярилцлаа. Татагдаагүй нийслэл хотын татварыг цаашид үргэжлүүлж хэлэлцэх  асуудлыг  Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүл дарга маань нэлээд шахаж байгаа. Тийм учраас их хурал дээр хэлэлцэгдэхээр үлдсэн. Энэ асуудал дээр МАН ямар байр суурь баримтлах вэ гэдгээ тодорхой болгосон. Эдгээрээс гадна Нийтийн сонсголын тухай хууль, энэ долоо хоногт томилогдох элчин сайд нарын томилгоог ярьсан. Эхний асуудлын хүрээнд гэвэл Тавантолгойн орд газар олон жилийн өмнөөс монголчууд, дэлхийн нийтийн анхаарлыг татсан томоохон орд газар. Өнгөрсөн УИХ-ын 39, 57 дугаар тогтоолууд гэж гарч байсан. Эдгээр тогтоолуудад Тавантолгойн ордыг ард иргэддээ ил тод, монголчууддаа үр ашигтай байдлаар хөрөнгө оруулалтаа шийдэх ёстой гэж ярьж байсан. Үүний дагуу ажлууд хийгдэж байсан боловч харамсалтай нь зогссон байгаа. 2008-2012 онд хамтарсан засгийн үед ард түмэндээ Эх орны хишиг, эрдэнийн хувь гэж хүний хөгжил сангаас 1.5 сая төгрөг болон хувьцаа өгсөн. Үүнээс иргэд 1072 ширхэг хувьцааг Тавантолгойн орд газар дээр эзэмших болсон. Энэ нь хүний хөгжил сангийн дэвтэр дээр бичигдсэн боловч үхмэл байдалтай идэвхигүй байгаа. Тиймээс энэ удаагийн Засгийн газрын оруулж ирж буй Тавантолгойн орд газар дээр МАН-ын бүлэг эхний ээлжинд ард иргэддээ өгөөжтэй байх асуудлаа ярих нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт үндэсний компаниудаа дэмжих бодлогоо баримтлах нь зүйтэй. Монголын төрд ямар өгөөжтэй байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй гэж үзлээ. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Я.Содбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтлоо. Үндсэндээ энэ ордын асуудлыг ярихдаа УИХ-аас гаргасан хүчин төгөлдөр тогтоолуудын хүрээнд ажиллаж байх. Эхний ээлжид 1072 хувьцааг амилуулах. Иргэдээ өмчтэй болгох шаардлагыг хөрөнгө оруулахаар сонгогдсон талуудад тавих ёстой гэдгийг илэрхийлсэн. Мөн энэ асуудлыг ард иргэддээ нээлттэй байдлаар шийдэх ёстой гэдгийг шаардаж Монгол Улсын Ерөнхий сайдад бичиг явуулна.

Хямрал, хүндрэлтэй үед ямар нэгэн татварын асуудал яригдах ёсгүй. Тийм учраас хотын татвар авах талаар эдийн засгийн хүндрэлтэй хямралтай байгаа  энэ үед ярих шаардлагагүй гэсэн байр суурьтай байна. Шинээр томилогдох элчин сайд нарыг мэргэшсэн байдал, ажлын дадлага туршлагыг харъя. Мөн ямар үндэслэлээр томилохоор болсон талаар Гадаад харилцааны сайдтай санал солилцож шийдвэрийг гаргана” гэв. Мөн өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэхээр тус бүлгээс ажлын хэсэг гаргасан бөгөөд ирэх долоо хоногийн бүлгийн хурал дээр ярилцах юм байна.

Элчин сайдуудын томилгооны талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Улс төрийн албанд мэргэшсэн чадварлаг хүмүүс нь томилогдоод явах ёстой. Улс төрийн өндөр албан тушаалууд дээр хамтарсан намууд хоорондоо тохиролцоод явж байгаа зүйл бий. Харин элчин сайдууд бол төрийн тусгай албан хаагч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлдэг. Тийм учраас элчин сайдуудын асуудлаар МАН-тай тохиролцсон зүйл байхгүй" гэлээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.