2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Шадар сайд Японы элчинд талархал дэвшүүллээ


Шадар сайд Японы элчинд талархал дэвшүүллээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Шадар сайд Японы элчинд талархал дэвшүүллээ

 

Монгол Улс, Япон улсын хоорондын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэхь хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизутаг хүлээн авч уулзлаа. Япон улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд төдийгүй, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг Засгийн газар өндөр үнэлж, талархаж байдгийг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглээд цаашид ч тодорхой хугацааны туршид Монгол улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай байгааг илэрхийллээ.


Уулзалтын үеэр элчин сайд Такэнори Шимизу онцгой байдлын салбар дахь хамтран хэрэгжүүлж буй “Шувууны томууны цар тахалтай тэмцэх” төсөл, “Улаанбаатар хотын гал унтраах техник, тоног төхөөрөмжийг чадавхийг сайжруулах” зэрэг төслүүдээ үргэлжлүүлэх талаар ярилцаж шийдвэрлэхээ тэмдэглэсэн нь уулзалтын үнэ цэнийг өндөрт өргөсөн үйл явдал боллоо.


Элчин сайд Такэнори Шимизугийн  Онцгой байдлын салбарт оруулж буй бодитой хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Шадар сайд У.Хүрэлсүхийг Элчин сайд Такэнори Шимизу 2015 оны 3 дугаар сарын 14-18-нд Японы Сандэй хотноо зохион байгуулагдах  НҮБ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх дэлхийн 3 дугаар чуулга уулзалтанд оролцохыг урив. Тус чуулга уулзалтанд Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын сайдаар ажиллаж байхдаа оролцож байсан юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллэв.

Шадар сайд Японы элчинд талархал дэвшүүллээ

 

Шадар сайд Японы элчинд талархал дэвшүүллээ

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.