2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Агаарын тээврээр зорчигчдын тоо буурчээ

Агаарын тээврээр зорчигчдын тоо буурчээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Агаарын тээврээр зорчигчдын тоо буурчээ Стратегийн ач холбогдолтой гэгддэг агаарын тээврийн салбарын үзүүлэлтүүд 2014 онд буурсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Тухайлбал энэхүү салбарын орлого 2014 онд 239 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 3.4 хувиар буурсан байна. Үүнд дотоодын зорчигчдын тоо 2013 оныхоос 28.7 хувь, олон улсад зорчсон иргэдийн тоо 2.7 хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ. Ийнхүү зорчигчдын тоо буурсан нь агаарын хөлгийн түлшний үнэ нэмэгдсэн, бүх төлбөр тооцоог ам.доллараар хийж байгаа зэрэг валютын ханшийн нөлөөтэй холбоотой аж. Харин салбарын компаниудын үйл ажиллагааг харахад “Чингис хаан" олон улсын нисэх буудал “АSЕМ"-ийн дээд хэмжээний уулзалтад бэлдэх санхүүжилт дутмаг байгаа талаар мэдээлсэн байна.

 

Монгол Улс “АSЕМ"-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 оны долдугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Мөн “Чингис хаан" олон улсын нисэх буудал нь салбарын бусад компаниудас ихээхэн хэмжээний авлагатай байгаа ажээ. Тухайлбал “МИАТ" компаниас 9.2 тэрбум, “Хүннү Эйр"-ээс 2.8 тэрбум, “Аэромонголиа"-аас 920 сая төгрөгийн авлагын баланстай байгаа талаар салбарын яаманд мэдээлсэн байна. Түүнчлэн урьдчилсан төлөвлөгөөгөөр 216 сая 950 мянган төгрөгөөр баригдах ёстой транзит буюу дамжин өнгөрүүлэх танхимын ажил зөвхөн тендер зарлах шатандаа явагдаж байгаа аж. Энэхүү танхим зорчигч тээврийн урсгал нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Харин ИНЕГ 2014 онд 73.2 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн бол энэ онд 88.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна “МИАТ" компани хуваарь ёсоор 2016 онд хоёр “Boeing" онгоц авах тохиролцоотой байгаагаас энэ онд 20 сая ам.долларыг, 2016 он гэхэд 96 сая ам.доллар төлөх ёстой ажээ. Гэвч хугацааг нь хойшлуулж 2018 болон 2019 онд хоёр онгоцоо авахаар “Boeing" компанитай тохиролцсон байна. Ингэхдээ 2017 онд шинээр үйлдвэрлэгдэх сайжруулсан загвар болох “Boeing 737-MAX"-ийг худалдан авахаар болжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.