2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ноён уулаа аврахыг уриаллаа

Ноён уулаа аврахыг уриаллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

2200 жилийн түүхтэй Хүннү гүрний хаад, ноёд, язгууртны булш хадгалагдаж буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён Хайрхан уулаа хамгаалан авч үлдэх талаар нутгийн ард игэд болон Ноён уулаа аврах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, түүхийн ухааны доктор Б.Балжинням, байгаль орчны иргэний зөвлөлийн Ж.Ганбаатар нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ноён уул нь Хүннү үеийн арван гурван хаадын шарил, том жижиг 200 гаруй булш бунхан болон эртнээс шүтэж ирсэн үнэлшгүй үнэт олдворууд байдаг газар юм. Энэхүү түүхийн үнэт өв болсон нутагт "Сентра Гоулд" компани алтыг нь ухахаар төлөвлөж байгааг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байлаа. Ноён уулаа аврах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэлэхдээ,

-Сентра Гоулд компани нь Монголын байгаль орчны хуулийг зөрчиж ойр орчин, ой модоо цэвэрлэхгүй удсанаас болж ойр хавь нь бохирдож, эмийн ургамал  устахад хүрээд авсан байна. Түүнчлэн Будангийн гол, Балжийн голууд энэ компанийн  буруугаас болж ширгэж байгаа гэж хэлсэн юм.

Ноён уулаа хамгаалж авч үлдэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул иргэд ба төрийн бус байгууллагууд нэгдэж аймгийн хэмжээнд буш улсын хэмжээнд тууштай тэмцэж Ноён уулаа, Хүннүгийн үеийн үнэт олдворуудаа хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээнэ хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn