2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Говь-Алтай аймгийн Засаг дарга ажилтнаа хэвтэрт ортол нь зоджээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга ажилтнаа хэвтэрт ортол нь зоджээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 Говь-Алтай аймгийн Засаг дарга ажилтнаа хэвтэрт ортол нь зоджээ Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг хууль бусаар томилогдсон хэмээн хүмүүс ярьдаг. Мөн аймгийн тамгын газрын ажилтнуудыг намаар нь ялгаварлан гадуурхаж хөөж, туусан гэх мэдээлэл ч бий. Тэгвэл тэрбээр саяхан аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын  дарга Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол  нь зоджээ.

Тэдний маргалдах болсон шалтгаан нь улсын сайн  малчин шалгаруулах болсноос үүдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ч.Баярбаатар гэдэг хүнийг улсын сайн малчнаар тодруулахыг аймгийн Засаг ноён үүрэгдсэн байна. Гэтэл Ч.Баярбаатарыг “Аймгийн сайн малчны болзол хангахгүй байна. Энэ хүнийг тодруулах боломжгүй” хэмээн Амартүвшин хурал дээр тайлбарлахад Засаг дарга О.Амгаланбаатар ихэд уурлан улмаар зодсон  байх юм.

Угтаа улсын  сайн малчин тодруулахад малын тоо өндөр байхаас гадна олон  хүнийг малжуулж, туслах малчнаар ажиллуулсан байх, татвараа бүрэн төлсөн гэх мэт  болзол, шаардлагыг хангасан байх ёстой байдаг аж. Харин Ч.Баярбаатарын хувьд улсын сайн  малчинд өрсөлдсөн хүмүүсээс 500 гаруй малын тоогоор дутуу байхад засаг ноён зүтгүүлснээр “Болзол хангахгүй”-г нь хэлсэн хэлтсийн даргаа эмнэлэгт хэвттэл нь зодсон явдал гарчээ.

Засаг ноёнд зодуулсан Амартүвшингийн хувьд тухайн үед хамар амнаас нь цус гарсан бөгөөд өдгөө  Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт нүд, ам хөхөрсөн гэмтэлтэйгээр хэвтэн эмчлүүлж байгаа аж. Амартүвшингийн хувьд хэдийгээр  засаг ноёндоо зодуулж, гэмтэл авсан ч нэг  намынх учраас ямар нэгэн гомдол гаргаагүй юм байна.

Энэ мэт О.Амгаланбаатартай холбоотой шуугиант мэдээллүүд үргэлжилсээр байна.


www.24tsag.mn

 

Т.Энхэлээ

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.