2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Дарханы АН-ынхан З.Энхболд даргыгаа огцрохыг шаардана

Дарханы АН-ынхан З.Энхболд даргыгаа огцрохыг шаардана

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 Дарханы АН-ынхан З.Энхболд даргыгаа огцрохыг шаардана Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дотоод тэмцэл үргэлжилсээр байна. Тус аймгийн АН-ын энэ хэрүүл олон жил ужгирсан асуудал юм.

Хамгийн сүүлд дарга З.Энхболддоо ротацитай холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Тэд шаардлагадаа “Дархан-Уул аймгаас Дотоод сонгуулийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Г.Гантулга албан тушаалын давуу байдлаа ашиглан 2015 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн Дотоод сонгуулийн хорооны хурлаар гишүүдийг батлуулсан. Энэ нь намын дүрэм зөрчиж байгаа юм.

Иймд намын дарга уг шийдвэрийг хүчингүй болгож, намын хорооны зөвлөлдөх зөвлөлөөс өргөн барьсан Э.Дамдиндорж, С.Цэрэн, П.Өнөр, Б.Янжинлхам, Б.Бадрах нарыг Дотоод сонгуулийн хорооны гишүүдээр томилохыг шаардаж байна” гэсэн байсан юм. Үүнд хариулт өгөөгүй учир тэд өнөөдөр намынхаа дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа ажээ. Түүнийг өөрийн "Шонхор" фракцийн Г.Гантулга нарыг өмгөөлж, намын жирийн гишүүдээ үл тоож байна хэмээх яриа ч бас байгаа юм.

Уг нь З.Энхболд АН-ын дарга болохдоо аливаа фракц бүлэглэлд найр тавихгүй гэснийг нь ч сануулах гишүүд цөөнгүй байгаа аж.

 

www.GEREG.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.