2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Багш эмч нар жагсана

Багш эмч нар жагсана

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

Багш эмч нар жагсана Эмч, багш нар маргааш Чингэсийн талбайд жагсахаар болжээ. Учир нь Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ өчигдөр хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцэээрээ эхлүүлсэн.

Энэ хэлэлцээнд  Засгийн газрыг төлөөлөн оролцож буй тал болох Хөдөлмөрийн яам иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ илэрхийлсэн.

Харин үйлдвэрчний эвлэлийн холбоод дээрх саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж өнөөдөр 12 цагаас талбай дээр жагсахаар болжээ. Жагсаалд  10 мянга орчим эмч, багш нар, соёл урлагийн байгууллагын төлөөлөл оролцох юм байна.

Хэрэв гурван талт хэлэлцээ үр дүнд хүрэхгүй, УИХ, Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхгүй, нийгмийн хамгааллын зардлыг бууруулна гэдэг байр сууриа өөрчлөхгүй бол дээрх ҮЭ-үүд хамтын маргаан үүсгэхээр төлөвлөвлөөд байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.