2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.Эрхэмбаярыг ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов

Л.Эрхэмбаярыг ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Л.Эрхэмбаярыг ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр өглөө 08.00 цагийн орчимд хуралдаж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг томилжээ. Түүний нэрийг Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд санал болгосон юм байна.

Тус намын дүрэмд зааснаар ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох бол намын дарга нэр дэвшигчийг санал болгоно гэж заасан байдаг тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж мэдэгдэж байсан. Мөн Ардчилсан нам Их хурлаа ирэх гуравдугаар сард зарлан хуралдуулахаар товлосон байгаа тул тэр үед намын ерөнхий нарийн бичгийн даргыг жинхэлнэ.

Онцлоход, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх томилогдож магадгүй тухай хэвлэлүүд бичиж байлаа.

Гэхдээ УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярыг ерөнхий нарийн бичгийн даргад санал болгосноор хэсэг хугацаанд эзгүй байсан суудал эзэнтэй боллоо.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон тул орны хүнийг томилох шаардлагa үүсээд байсан юм.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.