2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » ЭМЯ Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяаг хуулийнхан овоо хараандаа авч шалгахаар болжээ

ЭМЯ Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяаг хуулийнхан овоо хараандаа авч шалгахаар болжээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

ЭМЯ Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяаг хуулийнхан овоо хараандаа авч шалгахаар болжээ Эрүүл мэндийн яамыг ард түмний өвчин зовлонгоор даажигнаж байна гэж өмнө нь олон хүн ярьж байсан. Тухайн үед ард олны үзэл бодлыг юман чинээнд ч тоодоггvй байсан тус яамны удирдлагууд солигдсноос хойш харин ч шинэчлэлийн салхи тус яаманд сэвэлзээд эхлээ юу даа гэсэн бодол хүн болгоны сэтгэл санааг тайвшируулж эхлээд байна.

Ийн хэлэхийн учир нь мэргэжлийн бус хvн хэмээн адлуулж байсан шинэхэн сайд Г.Шийлэгдамба ажлаа авсан даруйдаа хvvхдийн эмнэлгийн асуудлыг Засгийн газраар яаралтай шийдvvлж чадсан, мөн өөртэйгөө гар нийлж ажиллах хvмvvсээ судалж эрvvл мэндийн салбартаа хамгийн мундаг гэсэн хvмvvсээ томилж чадсан нь тvvний хэр зангарагтайг харуулаад авсан байна.

Түүнийг анх тус яамны сайдаар томилогдох гэж байхад УИХ-ын чуулганы танхимд зарим нэг гишvvд баалах шиг болж байсан. Тэгвэл харин гишүүдийн энэхvv санаа бодол “овоо доо, дориун залуу байж” хэмээн магтаалын vгийг тvvнд харамгvй хэлж байсан юм. Одоо л нэг тус яамны ажил урагшлах нь гэж бодтол хуучин удирдлагуудаас нь болж энэ яаманд нэлээн ноцтой асуудал vvсэх гээд байгаа аж.

Тодруулбал, тус яамны хуучин удирдлагуудын тарьсан балаг хуулийнхний овоо хараанд өртөж хэд, хэдэн албан тушаалтнуудыг АТГ болон УМБГ-т шалгахаар болсон байна. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрvvл хvvхдийн аяны санхvvжилт”-ийн мөнгийг дур мэдэн өөр зvйлд ашиглаж байсан нь тухайн vед аудитын шалгалтаар илэрч байжээ. Ингээд дарга болох одонд төрсөн хатагтай А.Эрдэнэтуяа энэ бvхнийг ажрахгvйгээр шууд л тушаал ахиж Эрvvл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэх суудалд заларснаас хойш энэ хэрэг замхарах шатандаа орсон аж.

Болсон хэргийг тодруулбал, Vндэсний аудитын газрынхан Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдсэн дарга Ж.Хажидмаад хаягласан албан тоотыг засваргvйгээр сийрvvлье “Ерөнхий аудидорт, Vндэсний аудитын газраас 2013 онд нийлvvлэх бvтээгдэхvvн, ажил vйлчилгээний төлөвлөгөөний дагуу "Эрvvл хvvхэд аяны санхvvжилт, vр дvн"-д аудит хийхэд дээрх мөнгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаж авахын зэрэгцээ 40 сая 237 мянган төгрөгийг ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлд өгсөн байна.

Мөн 10 сая 854 мянган төгрөгийг байгууллагын vйл ажиллагаанд зарцуулсан, 51 сая төгрөгийг хvvхдийн vзлэгт хамруулсан гэж байгаа ч ямар ч нотлох баримтгvйг гээд нийт 106 сая 21 мянга 60 төгрөгийн зөрчил илэрлээ.

Энэ нь Нийгмийн даатгалын тухай хууль болон Эрvvл мэндийн сайдын 2012 оны 2997 тушаалыг зөрчсөн vйлдэл. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 15.1.12-т "Аудитын явцад илэрсэн төлбөр зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам"-ын 3.1.1-д "... алдаа зөрчлийг арилгуулахаар төрийн аудитын байгууллага холбогдох албан тушаалтанд албан шаардлага өгнө" гэж заасныг vндэслэн нэгдvгээрт зориулалтын бусаар зарцуулсан 106 сая төгрөгийг 2014 оны хоёрдугаар сарын 1-ний дотор Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрvvл мэндийн даатгалын сангийн 900090003 тоот дансанд төвлөрvvлэх хоёрдугаарт Актын биелэлтийг энэ оны хоёрдугаар сарын 10-ны дотор гарган Vндэсний аудитын газарт мэдэгдэхийг тус эмнэлгийн дарга болон ерөнхий нягтлан бодогч нарт даалгасугай" " гэсэн албан бичгийг илгээж байсан ч хав дараад өнгөрчээ.

Гэхдээ тvvний хийсэн идэж уух нь vvгээр дуусахгvй бололтой. Энэ нь тэрбээр Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрvvл мэндийг дэмжих сан”-гаас 160 сая төгрөг авчихаад юунд зарцуулсан нь одоог хvртэл тодорхойгvй байгаа аж. Өөрөөр хэлбэл, их мөнгөний сандал дээр суусан А.Эрдэнэтуяа дээрх хэргээ умартаад зогсохгvй дахин мөнгө завшсан байгаа юм.

Тvvний энэхvv хэрэг илрэх болсон шалтгаан нь гэвэл Эрvvл мэндийг дэмжих сан болон Аудитын газрынхан дээрх мөнгийг хэрхэн юунд зарцуулсан тухай тайлангаа явуул гэж шаардснаар эл мөнгөний асуудал ил болсон аж.

Нууц юм нууц л байдаг хойно А.Эрдэнэтуяагийн ажлыг авсан шинэхэн дарга нь энэхvv 160 сая төгрөгийн асуудлыг мэдэхгvй байсан учир яах аргаа олохгvй ихэд мунгинаж “Бид энэ асуудлыг мэдэхгvй. Та бvхэн өмнөх даргатай уулзаж учраа олсон дээр байх” гэж шалгалтын багийнханд хэлж байжээ.

Уг нь 160 сая төгрөгийн А.Эрдэнэтуяа эрvvл мэндийн нэгдлvvдэд өрхийн эмнэлгvvдийг дэмжих, vйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор мөнгө хуваарилахад “Эрvvл мэндийг дэмжих сан”-гаас авч байсан мөнгө аж. Хамгийн гол нь тvvнийг дарга байхад нь дээрх мөнгө эрvvл мэндийн нэгдлийн данс руу шилжсэн мөртлөө өрхийн эмнэлгvvдэд огт хуваарилагдаагvй, хаанахын ямар нэртэй байгууллага, хэн гэгч эрхмийн данс руу орсон нь мэдэгдэхгvй ор сураггvй алга болчихоод байгаа аж. Тиймээс л хуулийнхан энэ бvхний учир начрыг олохоор А.Эрдэнэтуяагийн гэх хэргийн мөрөөр орохоор болоод байгаа юм.

Тvvнчлэн “Эрvvл мэндийг дэмжих сан”-гийнхан ч, аудитынхан ч А.Эрдэнэтуяагийн данс руу орж гарсан бvхий л мөнгийг шалгуулахаар болоод байгаа гэнэ. Ямартай ч энэ яам мөнгөжих гэсэн нэгэнд мөн ч боломжтой газар гэдэг нь дээрх хатагтайн vйлдлээс харагдаж буй юм.

Өөрөөр хэлбэл, тэрбум тэрбумаар нь халаасалж болох асар их мөнгө энэ салбарт бий гэдгийг тус яамны сайд асан Н.Хvрэлбаатар, Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тvмэндэмбэрэл нар харуулж байсан. Юутай ч тvvний энэхvv их мөнгөний хэрэг энэ онд асуудал дагуулах нь тодорхой бололтой. Бид дараагийн дугаартаа тус яамны хуучин удирдлагууд Эрvvл мэндийг дэмжих сангаас хэн, хэдэн төгрөг цохиж байсныг хvргэх болно.

Эх сурвалж:

 

ЭМЯ Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяаг хуулийнхан овоо хараандаа авч шалгахаар болжээ

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.